Тендер - Гүний уурхайн төсөл

Бетон зуурмаг ханган нийлүүлэх тухай

Төрөл: Тендерийн урлига
Тендерийн дугаар: CW2099527
Зарласан огноо: 2016-10-11
Хаагдах огноо: 2016-11-08
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах Татах

“Оюу толгой” ХХК (цаашид'Компани' гэх) нь туршлага бүхий компаниудыг Оюу Толгой Гүний Уурхайн Төсөлд бетон зуурмаг ханган нийлүүлэх тендерт оролцохыгурьж байна.

Уг тендерийн дагуу хийгдэх ажилд (Ажлын цар хүрээ):

  • Дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах зуурмагийн цех болон холбогдох дэд бүтцийн ажлын зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон ашиглалтад оруулах;
  • Зуурмагийн цехийн ашиглалт ба засвар үйлчилгээ;
  • Цемент, файбер, хольц бодисууд болон агрегат орцыг ханган нийлүүлэх, эдгээрийг ашиглан бетон зуурмагийг үйлдвэрлэх;
  • Бэлэн бетон зуурмагийг нийлүүлэх;

Сонирхсон нийлүүлэгч нь дор дурдсан шаардлага болон хугацааг хангасан байх ёстойг анхаарна уу.

  • Тендерт оролцогч нь Тендерийн материалыг авах хүсэлтээ 2016 оны 10-р сарын 18-ний өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө ирүүлсэн байна. Ирсэн хүсэлтийг үндэслэн цахим хуудаснаас файл татах холбоосыг өгнө.
  • Тендерт оролцогч нь Тендерт оролцож байгаагаа баталгаажуулан хавсралт дахь “Тендер баталгаажуулах хүснэгт (Tender Acknowledgement Form)”-ийг бөглөн 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө ирүүлсэн байна.
  • Тендерийн өмнөх хурал 2016 оны 10-р сарын 25-ний өдөр зохион байгуулагдана. Цаг, байршил зэрэг холбогдох мэдээллийг Тендер баталгаажуулах хүснэгт ирүүлсэн талуудад мэдэгдэнэ.
  • Барилгын талбайг үзэх ажил (Site Tour) 2016 оны 10-р сарын 28-ний өдөр зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Тендер баталгаажуулах хүснэгт ирүүлсэн талуудад мэдэгдэнэ.
  • Тендерийн материалыг цахим хэлбэрээр 2016 оны 11-р сарын 08-ний өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө ирүүлсэн байна. Хэвлэмэл хувийг 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө Оюу Толгой Улаанбаатар хот дахь оффис (Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө – 15, Моннис цамхаг)-ын хүлээн авах танхимд ирүүлсэн байна.

Холбогдох материалыг цахим хэлбэрээр зөвхөн OTUGRFxBox@ot.mn хаягаар “CW2099527-Supply of Concrete and Shotcrete -*Details” гарчигтайгаар ирүүлэх ёстой болохыг анхаарна уу.

Компани нь энэхүү тендертэй холбоотой ямар ч гэрээнд Монгол Улсын (Монголын талын) оролцоо чухал байхыг шаардана.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү тендерт оролцох хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани зөвхөн шаардлага хангасан, цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу толгойн гүний уурхайн төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ

.