Бидний тухай

Танилцуулга видео үзэх

/media/ot/content/media/videos/UG_general_video_MN.mp4

“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай юм. Уурхай нь дэлхийн хамгийн том өндөр чанартай зэсийн ашиглагдаагүй орд.

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган нэмүү өртөг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

2015 оны есдүгээр сарын байдлаар экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрч, оны хоёрдугаар сард арилжааны үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн эхний 18 сарын дотор нийт 1 сая тонн баяжмал ачсан амжилтаа улам батжуулж чадлаа.

“Оюу толгой” компани байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд, өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.



Түүхэн товчоон

Түүхэн товчоон

Оюу толгойн түүхэн товчооноор тавтай аялна уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ

Хөрөнгө оруулалтын гэрээ

“Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд ...