Ажил мэргэжил

Бизнесийн шинжээч

Нээлтийн огноо: 2016-08-17
Хаалтын огноо: 2016-08-26
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой гүний уурхайн төсөл – Уурхайн хяналт зохицуулалтын хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Бизнесийн шинжээч ажлын байранд 2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах ажилтан шалгаруулж авна.

Уг албан тушаалын үндсэн зорилго нь ОТ ХХК-ны бизнест арилжааны талаарх зөвлөгөө болон шинжилгээний талын туслалцааг чанарын өндөр төвшинд, цаг хугацаанд нь өгөх. Бизнес шинжилгээний баг нь ОТ ХХК-

ны үр ашгийг дээшлүүлэх үүднээс чиглүүлэх шийдвэр гаргаж тусална. Бизнесийн шинжээчийн гол үүрэг нь хөрөнгө оруулалтын боломж, өртгийн хөрөнгө оруулалтанд дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг одоогийн үнэ цэнэ, санхүүгийн загварыг боловсруулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мөн дотоод гадаадын хувь нийлүүлэгчдэд шийдвэр гаргахад нь дэмжлэг болох тоон мэдээ, өгөгдөл гаргаж туслах явдал юм.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааны багуудын үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг гаргах, энэ зорилгоор өгөгдөл мэдээлэл цугуулах үйл ажиллагааг зохион байгуулах, мөн Рио тинтогийн Рио тинтогийн Өсөлт, Инновацийн багт ирсэн өгөгдөл мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтүүдийг шийдвэрлэх чиглэлээр Рио тинтогийн G&I багтай байнга харилцаж ажиллах
  • Оюу толгойн гүний уурхайн мэдээлэл цуглуулж боловсруулах бүх процест Рио тинтогийн цаг ашиглалтын стандартуудыг(STA01, STA02, STA03) дагаж мөрдөх үүднээс Өсөлт, инновацийн (Зэс очир эрдэнийн групп – Өсөлт Инноваци) багтай хамтран ажиллах
  • Бизнесийн процесын талаар ойлголттой болох, өгөгдөл мэдээллийг хөрөнгө гэж үзэх хандлагыг үйл ажиллагааны багуудад төлөвшүүлэх, Өгөгдөл мэдээлэл >> Мэдээлэл >> Цэгцлэн боловсруулах >> Дүгнэлт хийх>> Арга хэмжээ авах гэсэн загварыг мөрдөхийн ач холбогдлын үнэ цэнийг ойлгоход бүх оролцогч талуудад туслах зорилгоор гүний уурхайн багуудтай хамтран ажиллах
  • Бизнесийн шаардлагад дүн шинжилгээ хийж, Уурхайн хяналт, мониторингийн багийн холбогдох техникийн багуудтай хамтран ажиллаж техникийн системийг (одоогийн болон ирээдүйн) бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж байх
  • Өгөгдөл, мэдээллийг системчилж, тогтмол дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулах, бэрхшээлийг арилгах арга хэмжээ авдаг байх
  • Бизнесийн процессыг баримтжуулах замаар тодорхойгүй зүйлийг арилгаж техникийн систем, процест нийцсэн ойлгомжтой процестой байх
  • Гүний уурхайн менежментийн багийг чанартай анализ, зөвлөмжөөр цаг тухайд нь шуурхай хангах
  • STA01, STA02, STA03 стандартуудыг сайжруулах боломжийг судалж, саналаа Рио тинтогийн Өсөлт, Инновацийн багт мэдэгдэх
  • Олон улсын стандартуудыг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, худалдаа, техник буюу хууль эрх зүйн салбарын бакалаврын зэрэг эзэмшсэн. Санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн буюу Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
  • Бизнес хийх өндөр түвшний мэдлэг, ажлын дадлага туршлагатай.
  • Монгол болон Англи хэл дээр бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх
  • Санхүү, эдийн засгийн загварчлал хийж үнэн баттай, дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж, гаргасан үр дүнг танилцуулах ур чадвартай
  • Логик дүн шинжилгээ хийх, тооцоолон бодохдоо сайн, цаашлаад латерал /ургуулан бодох/сэтгэлгээ сайтай байх
  • Компьютерын хэрэглээний программууд, ялангуяа EXCEL-ийн эдийн засгийн загварчлалыг дээд төвшинд сайтар эзэмшсэн (Power point, Word, excel гэх мэт.) байх.
  • Зохион байгуулалтын болон урьдчилан бэлтгэх, шийдвэр гаргах ур чадвартай.
  • Бичгийн болон ярианы, үзүүлэн таниулах ур чадвар өндөртэй
  • Бизнесийн бүх төвшинд бусадтай харилцах чадвартай бөгөөд ахлах, гүйцэтгэх түвшний менежментийн хэсэгт ажлаа тайлагнан, илтгэхдээ өөртөө итгэлтэй байж чаддаг
  • Санхүү, эдийн засгийн талаар ямар нэг ойлголтгүй хүмүүст энэ талын цогц ойлголт, мэдээлэл хүргэх, илтгэх чадвартай
  • Аливаа асуудлыг судалж, мэдээлэл авах зорилгоор шинжилгээ хийх тохиолдолд идэвх санаачлаг гаргаж, бие даан ажиллах чадвартай байх
  • Багийн дотор эерэг, найдвартай харилцаа холбоо үүсгэж, Рио Тинтоос өөр газрын гол, чухал хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, харилцах чадвартай
  • Өөрийн хийсэн ажил, гаргасан шийдвэр, тэдгээрийн бизнест үзүүлсэн нөлөө зэрэгтээ хариуцлага хүлээх чадвартай байх
  • Шийдэлд хүрээгүй асуултуудыг чухалчлан авч үздэг, одоогийн байгаа байдлаа өөрчилж сорилттой тулгарахад бэлэн байх


Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.