Худалдан авалт

Бизнесийн ёс зүйн зарчим

“Оюу толгой” компанийн бизнесийн ёс зүйтэй байх зарчим нь бидний үйл ажиллагааны үндэс суурь нь юм. Энэхүү бизнесийн үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг ‘Бидний ажлын арга барил’-д гэдэг баримт бичигт тогтоосон байдаг. “Оюу толгой” компанитай харилцаатай бүх этгээд, манай гэрээт гүйцэтгэгчийг хамруулан, эдгээр бизнесийн ёс зүйн зарчмыг зөрчсөн талаар Спийк-Аут-аар дамжуулан мэдээлэхийг бид дэмждэг.

Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх
  • Хувийн ашиг сонирхол ч нь “Оюу толгой” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэгтэй тань зөрчилдөх ёсгүй.
  • Бүх бодит болон боломжит ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх ёстой.
Авлигын эсрэг
  • “Оюу толгой”-д авлигыг тэвчихгүй. Үүнд үйл явцыг түргэтгэх урамшуулал, хээл хахууль хамаарна.
  • “Оюу толгой” нь улс төрийн нам, улс төрчдөд төлбөр төлөхгүй.
Залилангийн эсрэг
  • “Оюу толгой”-ийн өмч болон санхүүгийн нөөц зөвхөн компанийн хэрэгцээнд зориулагдсан учраас Та хувьдаа ашиглах ёсгүй.
  • Гэрээт гүйцэтгэгч нь залилан үйлдэх, түүнд оролцох, холбогдохоос татгалзах ёстой.
  • Хөрөнгө, мөнгө завших, хулгайлах, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг буруу хөтлөх, хээл хахууль өгөх/авах болон бусад байдлаар худал хуурмаг зан үйлдэлд холбогдохыг “Оюу толгой” -д тэвчихгүй.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох
  • Гэрээт гүйцэтгэгч нь гуравдагч этгээдэд бизнесийн нууц мэдээллийг задруулах, түүнээс ийм мэдээлэл асуух буюу нууц мэдээллийг харилцан солилцох ёсгүй.
Мэдээллийн нууцлал
  • “Оюу толгой” хувь хүний мэдээлэлтэй хуулийн дагуу, зөв харилцахыг чухалчлан үздэг.
  • Хувь хүний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, түүнийг гээгдүүлэх, устгах, буруу ашиглах, өөрчлөх, задруулахыг хориглоно.
  • “Оюу толгой” -ийн нууцын зэрэглэлтэй мэдээллийн нууцлалыг ямагт хангавал зохино.
  • Бизнест нөлөөлөхүйц буюу нууц мэдээлллийг бусадтай хэлэлцэх ёсгүй гэдгийг гэрээт гүйцэтгэгч бүхэн анхаарна уу.
Спийк-Аут
Та дараахь тохиолдолд Спийк-Аутад хандана уу:
  • Хэн нэгэн залилан, авлига, хулгай хийхэд оролцсон,
  • “Оюу толгой” ХХК-ийн бизнесийн ёс зүйн ашиг сонирхлын зөрчил, шударга бус өрсөлдөөн, мэдээллийн нууцлал болон авлигтай холбоотой шаардлага зөрчсөн,
  • “Оюу толгой” ХХК-д болон түүнийг төлөөлөн ажиллахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн,
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн боловч тэдгээртэй холбоотой арга хэмжээ авалгүй орхигдуулсан бол.