Боловсрол, сургалт

Говийн тэтгэлэгт хөтөлбөр

“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлогыг дэмжих үүднээс тус аймагт нэн шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан, залуусын боловсролыг дэмжих, төгсөөд нутагтаа ирж ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор 2005 оноос “Говийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 3.2-оос доошгүй сурлагын голч дүнтэй суралцвал сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд сургалтын төлбөрийг нь 100% төлөх бөгөөд эдгээр оюутнууд төгсөөд орон нутагтаа эргэн ирж ажиллах үүрэг хүлээдэг. “Говийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ), Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий удирдлагын багтай хамтран ажиллаж байна. “Оюу толгой” ХХК аймгийн ЗДТГ-тай хамтран орон нутагт шаардлагатай байгаа мэргэжлийн жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргадаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг хөтөлбөрт Өмнөговь аймгийн харьяат 272 оюутан хамрагдсан байна.

Тэтгэлэг жил бүр 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт зарлагдана.