Тендер - Гүний уурхайн төсөл

​“Гүнийн уурхайн бохир ус шавхуургын хөвүүр насос ” нийлүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: CW2104698
Зарласан огноо: 2016-10-21
Хаагдах огноо: 2016-11-02
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Гүнийн уурхайн бохир ус шавхуургын хөвүүр насос” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ханган нийлүүлэгч уг бүтээгдэхүүний хүргэлт, хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
Дараах хүчин чадалтай насосууд нийлүүлэх:
  1. 8KW, 1000V
  2. 18KW, 1000V
  3. 20W, 1000V
  4. 37KW, 1000V
  5. 90KW, 1000V
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур:
  1. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  2. Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм
  3. Санал болгох бүтээгдэхүүний танилцуулга, каталог

- Доорх баримтуудын хуулбарууд:

  1. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  2. Компанийн дүрэм
  3. Олон улсын стандартын баталгаажуулалт
  4. Санхүүгийн тайлан (сүүлийн 3 жилийн)

- Санал болгож буй ханган нийлүүлэлтийн сүлжээ

- Түншлэл, хамтарсан үйлдвэрийн талаарх мэдээлэл (хэрэв байгаа бол)

- Дотоод чанарын баталгаа, чанарын удирдлагын систем

- Холбоо барих хүний мэдээлэл

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2016 оны арван нэгдүгээр сарын 2-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт CW2104698 – “Гүнийн уурхайн бохир ус шавхуургын хөвүүр насос” гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – CW2104698 – “Гүнийн уурхайн бохир ус шавхуургын хөвүүр насос нийлүүлэх” гэж бичиж) 2016 оны арван сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.