Гүйцэтгэх удирдлагын баг

Дашнямын Амарбаясгалан

Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал

Оюу толгой ХХК-ийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан нь 2014 оноос компанийн үйл ажиллагаан дахь гэрээ хэлцэлд хуулийн зөвлөгөө өгөх, хууль, дүрэм журамтай холбоотой эрсдэлийг хянан зохицуулах, компани хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн.

Мөн тэрээр Монголын банк, санхүүгийн тэргүүлэгч байгууллага болох Хасбанк болон Тэнгэр санхүүгийн нэгдэлд амжилттай ажиллаж байгаад 2011 оноос эхлэн Оюу Толгойд ажиллах болжээ. Түүнээс хойш Оюу толгой компанийн чухал гэрээ хэлцэл, стратегийн асуудлуудад зөвлөгөө өгөх хэлтсийн ахлах менежерээр ажиллахдаа Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, компанийн хэрэг эрхлэх газар, мөн ахлах удирдлагын багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Тэрээр МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг Олон улсын хууль, эрх зүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.