Боловсрол, сургалт

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

“Оюу толгой” ХХК Монголын дээд боловсрол болон оюутан залуусыг дэмжин Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2010 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шилдэг оюутан залууст зориулан дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос Монгол Улсад уул уурхайн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй 200 оюутанд тэтгэлэг олгоод байна.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилт(2010-2015):

Он 2010 2011 2012 2013 2014 2015 Нийт

Тэтгэлгийн тоо

30 олгосон

35 олгосон

35 олгосон

35 олгосон

35 олгосон

30 олгосон

200

Тэтгэлэг дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

  • Жилийн сургалтын төлбөр,
  • Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг,
  • Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр,
  • “Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж,
  • Cонгогдсон оюутнууд “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломж.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх,
  • Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх ,
  • Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор),
  • Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.