Ажил мэргэжил

Дунд хугацааны төлөвлөлтийн техникч

Нээлтийн огноо: 2016-11-23
Хаалтын огноо: 2016-12-02
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл-Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Дунд хугацааны төлөвлөлтийн техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний бүтээн байгуулалтын үйл ажиллагааны тогтмол үзлэг, шалгалт, чанарын өндөр түвшинд хэрэгжиж, нарийн төлөвлөлт хийгдэж байгаа эсэхийг хариуцах
  • Төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг хангах бараа, материалын нийлүүлэлт, урьдчилсан төлөвлөгөө гаргах
  • Улирал болон сарын төлөвлөлтийн үйл ажиллагааны бэлтгэлд туслах
  • Уурхайн төслүүдийг нарийвчлан хянахад төлөвлөлтийн баг болон хэрэгжилтийн багуудтай ойр хамтран ажиллаж тэдний үйл ажиллагаа зорилго болон уурхайн төслийн стандарттай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Шаардлагатай бол төслийн жижиг өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлэх
  • Уурхайн төсөл болон хэвлэмэл төлөвлөгөөний бүрэн бүтэн байдал мөн хүчинтэй байх хугацааг тодорхойлох, баримтжуулах, архивлах
  • Уурхайн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, төслийг гаргаж, төслийн төлөвлөгөөг хийх, барилгын ажил явуулах бололцоог олгох
  • Үүрэг хариуцлага, тээврийн үйл ажиллагааг дэмжих стратеги, төлөвлөгөөг боловсруулахдаа бүх гүний уурхайн төслийн ажлын багтай харилцан уялдаатай хамтран ажиллах
  • Сар болон улирлын төлөвлөлтийн үйл явцыг дэмжих
  • Бэлтгэл ажлын хэрэгжилтийн төлөвлөгөөний хуваарь зохицуулах ажилд туслах
  • Гүний уурхайн бэлтгэл ажлын төслийн хүрсэн зорилго, үндсэн үе шатыг хангахын зэрэгцээ үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах боломжийг тасралтгүй тодорхойлж, үнэлж, хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн бэлтгэл ажлын үндсэн зорилго, төслийн үндсэн үе шатуудад шууд хамаарах хуваарь, төлөвлөгөө боловсруулахдаа уурхайн зохицуулалт,олборлолт болон ГУБА-н гүйцэтгэгч нартай ойр хамтран ажиллах
  • Техникийн үйлчилгээний хэлтсийн төрөл бүрийн уулзалт, хуралд сууж, оролцох

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх (мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн эсвэл дадлагажигч хөтөлбөрт хамрагдсан байж болно)
  • Инженер болон техникийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Өргөн цар хүрээний өргөтгөл малталтын ажлын туршлага, барилга байгууламж хүлээлцэх, гэрээний менежмент дээр ажиллаж байсан бол давуу
  • Автокад, Вулкан, Surpac болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно
  • Аман болон бичгийн байдлаар зөв, ойлгомжтой тайлагнах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.