Ажил мэргэжил

Зааварлагч

Нээлтийн огноо: 2016-10-20
Хаалтын огноо: 2016-11-01
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл-Гүний уурхайн сургалтын хэлтэст Оюу толгой уурхайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Зааварлагч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын үндсэн үүрэг нь Оюу толгойн гүний уурхайн ажилчдад дэмжлэг үзүүлэн өөрсдийн ажлын зорилгодоо хүрэхэд нь туслах, соёлын ялгааг таниулах, гүний уурхайн төслийг төсөвт багтаан хэрэгжүүлэх, ажлын байранд албан үүргээ гүйцэтгэхэд нь зааварчилгаа зөвлөгөө өгөх, бизнес, уурхай, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, ажлын байран дахь манлайллыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү албан тушаалтан нь ажилчдад өөрсдийнхөө бүх хүчин чадал, нөөц бололцоогоо дайчлан ажиллахад нь туслах, хувийн сахилга батыг бий болгох, улмаар тэдэнд өөрсдийн зорилгодоо хүрэхэд нь нэмэр болох үүднээс шинэ ур чадвар зааж өгөх, ажилдаа ахиц гаргаж амжилттай ажиллахад нь тусалж дэмжин ажиллах болно.

Сургах, зааварчлах хоёр нь хэдийгээр өөр утгатай боловч ХАМТДАА хөтөлбөр нь аль алинаас агуулсан байдаг ба зааварчлах ажиллагаанд хүмүүс өөрийн дур сонирхлын дагуу оролцож зааварчлах сэдэвээ тодорхойлох, өөрсдийн зорилтдоо хүрч төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нь тэднийг хөтлөх үүрэгтэй байна.

Үүрэг даалгавар

  • Зааварлагч нь ХАМТДАА хөтөлбөрийн авлагад багтаасан дараах зааварчлах үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
  • Давуу тал, урамшил, хүсэл эрмэлзлийг олж илрүүлэх
  • Манлайллын соёлыг бий болгоход дутагдаж буй зүйлсийг илрүүлэх, өөрчлөх
  • Илүү ухаалаг зорилтуудыг тодорхойлох үүднээс ХАМТДАА-н тэргүүлэгчдийг дэмжих
  • Манлайлал, Соёлыг хөгжүүлэх сургалтын мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх, улмаар төслийн удирдагч нар, багуудад чиглэсэн сургалт, семинар зохион байгуулах
  • Хувийн зорилгоо хэрэгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч, өөрөө бие даан зааварчилгаа өгөх чадвартай байх
  • ХАМТДАА хөтөлбөрийг сайжруулахад шинэ сурах зүйлсийг тодорхойлох, Манлайлал, Соёлыг хөгжүүлэх сургалтын мэргэжилтэнд зөвлөгөө өгөх
  • Төслийн бүхий л нэгж, хэлтсийн ажилтнуудыг ХАМТДАА хөтөлбөрт хамрагдахад нь туслах, төслийн үйл ажиллагааг улам сайжруулахад гарч ирэх шинэ боломжуудыг хэрэгжүүлэх, ашиглах
  • Зааварлагч, зааварчилгаа авч буй ажилтан хоёрын хооронд сайн харилцаа үүсгэх орчинг бүрдүүлэх
  • Зааварчилгааны сэдэв, ярилцсан асуудлын талаар нууцлалыг чанд сахих
  • Өөр өөр ажлын хэсэгт ажилчиддаа тусламж дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой холбогдох мэргэжилтнүүдийг олж тодорхойлох, мэдээлэл өгөх
  • Бизнесийн бүх төвшинд Монгол, Англи хэлээр үр дүнтэй харилцах

Тавигдах шаардлага

  • Боловсрол, Менежмент, Сэтгэл судлал болон бусад дүйцэхүйц чиглэлээр зэрэг эсхүл дипломтой байх.
  • Сертификат IV ТАЕ (Ажлын байрны сургалт, Үнэлгээ)
  • Удирдах төвшний ажил гүйцэтгэсэн 5 болон түүнээс жилийн туршлагатай
  • Баг хат олон, хувь хүмүүст дэмжлэг туслалцаа амжилттай үзүүлж ирсэн туршлагатай
  • Төслийн удирдлагын болон зохион байгуулах ур чадвар өндөр байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн харилцааны өндөр мэдлэгтэй байх
  • Бусадтай харилцах өндөр ур чадвартай байх
  • Манлайллын ур чадвар, эсвэл Төслийн удирдлагын ур чадвартай байх.
  • Сургалт, зааварчилгаа өгөх өндөр ур чадвартай байх
  • Харилцан итгэлцэл, хоорондын харилцааг бий болгох, ойлгомжтой, бүрэн, амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.