Ажил мэргэжил

Засвар үйлчилгээний хуваарь гаргагч

Нээлтийн огноо: 2016-08-17
Хаалтын огноо: 2016-08-26
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой гүний уурхайн төсөл – Уурхай засварын хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Засвар үйлчилгээний хуваарь гаргагч ажлын байранд 2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах ажилтан шалгаруулж авна.

Засвар үйлчилгээний хуваарь гаргагч нь Төлөвлөгч, Засварын үйлчилгээний хэлтэс, уурхайн болон техник үйлчилгээний хэлтсүүдийн дунд харилцан ажиллана. Засвар үйлчилгээний ажлын хуваарийг урьдчилан гаргаж засвар үйлчилгээг хийх нөөц бололцоог нэмэгдүүлэн техник, тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэлтэй сул зогсолтыг багасгах үүрэгтэй. Засвар үйлчилгээний хуваарь гаргах нь засварын зорилго, зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ба ирсэн ажлын захиалгыг гүйцэтгэлтэй нь, ажилласан хүн цагийг хуваарьт хүн цагтай нь, төлөвлөгөөт засварыг төлөвлөгөөт бус засвартай харьцуулан харьцаа болон хийгдээгүй орхигдсон ажлуудаар дүгнэгдэнэ.

Үүрэг даалгавар

  • Нөөц боломжийг урьдчилан тооцоолж засвар үйлчилгээний хуваарийг системтэйгээр гаргах
  • Ажлын урсгалыг оновчтой болгох, нөөцийг үр өгөөжтэй зарцуулах үүднээс харилцаа холбоог удирдан зохион байгуулах
  • Төлөвлөсөн зааварчилгааны дагуу оновчтой хуваарь гаргах
  • Тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэлтэй сул зогсолт, тоног төхөөрөмжийн ажлын бүтээмжийн дэс эрэмбэ дараалалд үндэслэн ажлыг зохицуулахад биечлэн оролцох
  • 7 хоногийн хурлын хуваарийг бэлтгэх, хурлаар хэлэлцсэн ажлыг гүйцэтгэх хугацааг тусгасан эцсийн хуваарь гаргах
  • Хөдөлгөөнт болон суурийн тоног төхөөрөмжийн багаас ирсэн саналуудыг Үйлдвэрлэлийн Нэгдсэн Төлөвлөгөөнд тусгаж оруулах ажлыг зохицуулах
  • Бусад хэлтсийн менежер, ажилтнуудтай холбоотой ажиллаж засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарь гаргалт, гүйцэтгэл, сайжруулалт, үйл ажиллагааны зорилт, зорилго зэргийн хоорондын уялдаа холбоог сайтар ойлгож ажиллах
  • Төлөвлөгөөний хэрэгжилт, тайлангуудын өөрчлөлтийг хянах
  • Тоног төхөөрөмжийн эвдрэлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох
  • Хуваарьт ажлуудад шаардлагатай чухал сэлбэг, эд ангиудын хангалтын хугацааг сайжруулах
  • Хуваарьт цагт нь багтаан оногдсон ажлуудыг хэрхэн гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллах
  • Төслийн ажлуудын эрэмбэ, дэс дарааллыг тогтоох, нөөц бололцоог тооцоолж хуваарилахдаа зөрчилтэй буй асуудлуудыг зохицуулах

Тавигдах шаардлага

  • АА зэрэг, эсхүл өмнөх ажлын туршлага, мэдлэгтэй бол зэрэгтэй адилтгах хэмжээнд авч үзнэ.
  • САП системийн ашиглалт, Төлөвлөлт болон Хуваарь гаргах зарчимын тухай сургалт авсан бол давуу талтай.
  • Харилцан ажиллах өндөр ур чадвартай, бусдын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилладаг байх
  • Шууд болон шууд бус үүрэг хариуцлагыг удирдах чадвартай байх
  • Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд бусад хамт ажиллагсад болон удирдлагуудад эерэг нөлөө үзүүлэх чадвартай байх
  • Суралцах, шинэ систем нэвтрүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байх
  • Уян хатан, дасан зохицох чадвартай байх
  • Хувийн идэвхи санаачлагтай, үүрэг даалгаврыг бие даан өөрийн санаачлагаар биелүүлдэг байх
  • Харилцах чадвар болон бусдад эерэгээр нөлөөлөл, бусдыг урамшуулж сургах чадвартай байх
  • Тусгай ажлын хэсэг, багт орж ажиллах, шинэ боломж нээн хэрэгжүүлэх чадвартай байх
  • Компьютерийн мэдлэгтэй, дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Microsoft Office орчмын хэрэглээний програм ашиглах өндөр мэдлэгтэй байх шаардлагатай

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.