Уурхайн үйлдвэрлэл

Зэс ба түүний хэрэглээ

Бид зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, хот барих дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологи зэрэг нь орчин үеийн амьдралыг бий болгоход зэс хэрхэн чухал гэдгийг харуулж байна.

Та бидний амьдарч буй өнөө үед зэсийн хэрэглээ болон түүний ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг Олон Улсын Зэсийн Холбооны цахим хуудаснаас авах боломжтой.

01

Баяжуулах үйлдвэрт буталсан хүдэр оруулна.

02

Баяжуулах үйлдвэрт хүдрийг боловсруулж 25-30 хувийн агууламжтай зэсийн баяжмал гаргана. Энэ баяжмалд маш бага хувьтай зэс, алт, мөнгө, молибден агуулагддаг.

03

Гуравдагч байгууллагын бие даасан шинжилгээгээр зэсийн баяжмалын чанарыг баталгаажуулснаар металл тус бүрээс ямар хэмжээгээр борлуулах мэдээллийг Засгийн газар авна.

04

Зэсийн баяжмалыг олон улсын зах зээлийн үнээр хэрэглэгчдэд худалдаалах баримт бичигт гарын үсэг зурсан.

05

Баяжмалыг хилийн боомт дахь Оюу Толгой компанийн агуулах руу тээвэрлэж, төлбөр авсны дараа хэрэглэгчдэд нийлүүлнэ.

06

Засгийн газарт ашигт малтмал ашигласны төлбөр (Роялти) төлнө.

07

Хайлуулах болон дахин боловсруулах үйлдвэрүүд зэсийн баяжмалыг цэвэр металлын хэлбэрт хөрвүүлнэ

08

Металлуудыг барилгын ажил болон электрон ба дэлхий даяар хэрэглэгдэх бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана.