Уурхайн үйлдвэрлэл

Ил уурхай

Бид “Оюу толгой”-д нээсэн гурван ордын нэг болох Өмнөд Оюугаас хүдэр олборлодог. Ашигт малтмал олборлох үйл явц тэсэлгээ, малталт, хөрс хуулалт, анхдагч бутлуур гэсэн дөрвөн үе шатаас бүрдэнэ.

Ил уурхайд экскаватор-автосамосвал болон утгуурт ачигч-автосамосвал гэсэн технологийн хослолоор 15 метр өндөртэй доголоор олборлолт явуулж байна. Доголуудыг 40 м өргөн траншейн замаар холбох бөгөөд үүгээр 290 тонны даацтай автосамосвал хөрс, хүдрийг анхдагч бутлуур, эсвэл овоолго руу ангилан тээвэрлэж байна. Ил уурхайн олборлолтод гидравлик болон ган татлагат цахилгаан экскаватор (БИСАРУС фирмийн RH 340B, 495HR), тээвэрлэлтэд 290 тонны даацтай өөрөө буулгагч автосамосвал (КОМАЦУ 930Е-4SE) ашиглаж байгаа юм. 2012 оны 8 дугаар сараас 28 автосамосвал ажиллаж байна.

Олборлолтын үйл явц

1. Тэсэлгээ

Тэсрэх бодисыг цооногт байршуулж, өрөмдөж, аюулгүй аргаар тэсэлдэг. Ингэснээр газрын хөрсийг сулруулж, малталтын ажилд бэлтгэдэг.

2. Малталт

Тэсэлгээний дараа экскаватораар хүдрийг утгаж авдаг. Геологийн судалгаа хийж, ил уурхайн хэсэг тус бүрт байгаа металлын агууламжийг зааж өгдөг.

3. Хөрс хуулах

Хоёроос гурван утгуур хүдрийг 290 тонны даацтай аварга том “Комацу” машинд ачдаг. 28 ширхэг “Комацу” “Оюу толгой”-н уурхайд ажилладаг. Эдгээр машин ээлжээр ажиллаж, ил уурхайн гүнээс хүдэр зөөдөг.

4. Анхдагч бутлуур

Ил уурхайн гаднах анхдагч бутлуур луу ачааны машинууд хүдрээ буулгадаг. Энд хүдрийг гар бөмбөгний хэмжээтэй болгон жижиглэж, 2.7 км урт туузан дамжуулгаар “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр лүү тээвэрлэхэд бэлэн болгодог.

Үйл явдал

  • Өмнөд Оюугийн ордын ил уурхайн хөрс хуулалтын ажил 2011 оны 8 дугаар сард эхэлсэн.
  • “Оюу толгой”-н ордын анхны хүдрийг 2012 оны 4 дүгээр сард ил уурхайгаас олборлосон.
  • Ил уурхай нь 1.5x2.7км харьцаатай талбайг хамрах бөгөөд 650 метр орчим гүнтэй байна.

Ил уурхайн үндсэн тоног төхөөрөмж

“Комацү” 930Е-4SЕ автосамосвал. Энэ загварын 1000 гаруй машин дэлхийн бусад уурхайд ажилладаг. 2700-3500- морины хүч чадалтай. Хөдөлгүүрийн гол давуу тал нь өгсүүр өөд хүч алдалгүй гардаг. Уурхайн гүний хэмжээ нэмэгдэх тутам өндөр үр бүтээмжтэй ажиллах боломжтой. Өндөр чанартай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай, цахилгаан систем сайтай. Дугуй тус бүрт хөтлөгч хөдөлгүүртэй, хөдөлгүүр нь тосон хөргүүртэй юм. Хоёр “Бисарус 495HR” ган татлагат шууд утгуурт экскаватор ажилладаг. “Бисарус 495HR” ган татлагат шууд утгуурт экскаваторын шанага 56 метр кубын багтаамжтай, өндөр үр бүтээмжтэй ачих нэгж юм.