Гүйцэтгэх удирдлагын баг

Коди Сүтерлин

Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер

Коди Сүтерлин Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаал хашдаг. Тэрээр ажил үүргийнхээ хүрээнд “Оюу толгой”-н тээвэр ложистик, цахилгаан, механикийн засвар үйлчилгээ, барилга, инженеринг, халаалт, усны хэрэглээ, кэмп болон уурхайн үйлчилгээ хариуцдаг юм. Түүний хувьд Рио Тинто группийн “Кеннекот Коппер” компаниас “Оюу толгой” компанид 2016 онд шилжин ажиллаж байна.

Коди Рио Тинто группэд 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн бүтээгдэхүүний группэд техникийн болон үйлдвэрлэлийн алба хашиж байв. Тэрээр аюулгүй ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ажилладаг төдийгүй нарийн төвөгтэй асуудлуудад зөв шийдэл боловсруулж ажиллахдаа чадварлаг. Коди Монтанагийн Уул уурхай, инженерийн сургуульд Уул уурхайн инженерийн бакалавр зэрэг эзэмшсэн юм.