Гүйцэтгэх удирдлагын баг

Лувсанцэрэнгийн Оргил

Гадаад Харилцаа, Олон Нийттэй Харилцах асуудал хариуцсан Ерөнхий менежер

Лувсанцэрэнгийн Оргил нь 2016 оны 10 дугаар сард “Оюу толгой” компанийн Гадаад Харилцаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан Ерөнхий менежерээр томилогдсон.

Тэрээр 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт(АСЕМ)-д Монголын талыг хариуцсан Ахлах Албан тушаалтнаар ажиллажээ. Л.Оргил нь дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллаж байсан арвин туршлагатай бөгөөд Монгол улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Женев дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагад Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

2008 - 2009 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. 1998 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Тажикстан улсад ажиллаж байжээ. 1986 оноос хойш Монголын дипломат албанд хүчин зүтгэсэн туршлагатай дипломат юм.

Л.Оргил нь Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэж, Жорж Вашингтоны Их Сургуулийн Олон улсын харилцааны Эллиотийн нэрэмжит сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм.