Гүйцэтгэх удирдлагын баг

Мишел Шарон

Гүний уурхайн төслийн удирдагч

Мишел Шарон нь Оюу толгой компанид 2016 оны 6 сараас гүний уурхайн төслийн удирдагчаар ажиллаж эхэлсэн. Оюу толгой компанид ажиллаж эхлэхээс өмнө тэрээр 2013 оноос эхлэн Китиматад төслийн удирдагчийн алба хашиж байсан. Мишел Рио Тинто дахь ажлын гараагаа 2007 онд Саудын Арабын Нэгдсэн улс дахь Аз Забирах төслийн удирдагчаар эхлүүлсэн. Тэрээр уг төслийн ТЭЗҮ хийгдэхийн өмнөх үе шатны олон төрлийн төслийг ерөнхийлөн хариуцан ажиллажээ. Түүнээс хойш Малайзын Sarawak-н хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн инженер, барилга угсралт хариуцсан захирал, АР60 Арвида болон Лабрадор хотын Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн төслүүд дээр төслийн удирдагчаар ажилласан туршлагатай.