Ажил мэргэжил

Нууцлал хадгалах тухай мэдэгдэл

Энэхүү Нууцлал хадгалах тухай мэдэгдэлд (Цаашид 'Нууцлалын мэдэгдэл' гэх) 'бид', 'бидэнд', 'манай' гэж Оюу Толгой ХХК (Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж) болон Рио Тинто Группийн бусад компаниудыг хэлнэ. Харин 'та' гэж Оюу Толгой ХХК-д ажилд орохоор зэхэж буй иргэн таныг эсвэл "Оюу толгой" - ажлын байр вэб сайтын (Цаашид 'Вэб сайт' гэх) хэрэглэгч таныг хэлнэ. Энэхүү Вэб сайтын зорилго нь Рио Тинто Группийн хэмжээнд байгаа нээлттэй ажлын байрнуудыг сурталчлах, тэдгээр ажлын байранд таныг болон бусад ажил горилогсдыг өргөдөл гаргахад ашиглах хэрэглүүр болоход оршино. Та тус Вэб сайтыг өөр зорилгоор ашиглах ёсгүй.

Түүнчлэн энэхүү Нууцлалын мэдэгдэлд дурдсан 'Рио Тинто Групп' гэдэг нь Рио Тинто ХХК, Рио Тинто Лимитед (Австрали улсад ACN 004 458 404 дугаараар бүртгэлтэй) болон түүний харъяа компаниуд (ИБУИНВС-ын 1998 оны Компанийн тухай хуулийн 736-р хэсэгт тодорхойлсноор (тухай бүр нэмэлт өөрчлөлт орсон, нэгтгэн найруулсан, дахин баталсан, орлуулсан)) –ыг хамруулан ойлгоно.

Нууцлалын мэдэгдэлд (манай ашиглалтын нөхцөл (Цаашид 'Ашиглалтын нөхцөл' гэх) болон Вэб сайтад орсон бусад бичиг баримтуудын хамт) (1) Вэб сайтыг ашиглаж болох нөхцөлүүд, (2) танаас авсан эсвэл таны зүгээс бидэнд өгсөн аливаа хувийн мэдээллийг (таныг ялган таних боломжийг олгох аливаа мэдээлэл тэр дундаа таны нэр, хаяг, утасны дугаар, э-мэйл хаяг, CV гэх мэт. Энэхүү Нууцлалын мэдэгдэлд цаашид 'хувийн мэдээлэл' гэнэ) ашиглах үндэслэлүүдийг тус тус заана.

Та аливаа ажлын байрны өргөдөл гаргах буюу Вэб сайтыг ашиглаж эхлэхээсээ өмнө энэхүү Нууцлалын мэдэгдэл болон Ашиглалтын нөхцөлийг анхааралтай уншина уу. Та ажлын байрны өргөдөл гаргах буюу Вэб сайтыг ашиглаж эхэлснээр таныг энэхүү Нууцлалын мэдэгдэл, Ашиглалтын нөхцөлийг тус тус дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

Хэрэв та Нууцлалын мэдэгдэл болон Ашиглалтын нөхцөлийн зүйл заалттай санал нийлэхгүй бол ажлын байранд өргөдөл гаргах буюу Вэб сайтыг ашиглахаа түдгэлзэнэ үү.

Оюу Толгой ХХК нь ажлын байрны өргөдлөөр эсвэл Вэб сайтаар дамжуулан авсан хувийн мэдээллийг зохистой ашиглах, хамгаалах талаар энэхүү Нууцлалын мэдэгдэл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг хүлээдэг.

Таны мэдээллийг ажилд сонгон шалгаруулах зорилгоор боловсруулах мэдээллийн хянагч нь таны өргөдөл гаргаж байгаа Рио Тинто Группийн харъяаны компани байна. Та Европт байгаа ажлын байранд өргөдөл гаргаж байгаа бол Рио Тинто Группт хамаарах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг www.riotinto.com/riotintoemployerentitieseurope – аас авч болно.

Манай хүний нөөцийн бүрдүүлэлтийн систем нь хэрэглэгчдийнхээ нууцлалыг хамгаалах, тэдэнд аюулгүй, найдвартай ажиллах боломж олгохыг зорьдог. Таны хувийн мэдээлэлтэй бид хэрхэн ажилладаг тухай бидний үзэл бодол, практикын талаар тодорхой ойлгож мэдэх үүднээс энэхүү хэсгийг анхааралтай уншиж танилцана уу. Бидний зүгээс ажлын байрны өргөдлөөр эсвэл Вэб сайтаар дамжуулан авсан таны хувийн мэдээллийг зөвхөн энэхүү Нууцлалын мэдэгдэлд заасан зорилгын хүрээнд ашиглах/ашиглуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.

Бид танаас дараах хувийн мэдээллийг авч, боловсруулан ажиллаж болно. Үүнд:

  • Вэб сайтад байгаа аливаа маягт, ажлын байрны өргөдлийн маягт, Вэб сайтад нэвтрэхийн тулд бөглөх асуулгуудаар дамжуулан таны өгсөн хувийн мэдээлэл. Үүнд Вэб сайтад бүртгүүлэх үед оруулсан мэдээлэл, бүртгэлийн мэдээлэлдээ сүүлд оруулсан аливаа шинэчлэл, Вэб сайтын хэрэглэгчийн хувиар бидэнд өгсөн мэдээлэл (CV гэх мэт) зэргийг оруулна. Түүнчлэн та Вэб сайтыг ашиглахад асуудал байгаа бол бид шийдвэрлэхийн тулд танаас тодорхой мэдээллийг шаардаж болно.
  • Таны өгсөн хувийн мэдээлэл дээр үндэслэн бидний үүсгэсэн мэдээлэл.
  • Ажилд сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд холбогдох хууль тогтоомжоор болон та өөрөө шаардлагатай гэж үзэн зөвшөөрсөн тохиолдолд тухайн ажлын байранд таныг хэр тохирох, таны ажил олгогчийн өгөх тодорхойлолт, таны боловсрол мэргэшлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор таны ажил байдлын талаар лавлагаа авч болно.
  • Таныг бидэнтэй холбогдсон бол бид тухайн харилцааны бичлэг, тэмдэглэлийг хадгалж болно.

Таны Вэб сайтад зочилсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: вэб сайтад холбогдсон хэрэглэгчдийн ачаалал, байрлал, вэблогууд болон бусад харилцаа холбооны өгөдлийн мэдээлэл, таны ашигласан хэрэгслүүд багтана.

Ай Пи

Ай Пи хаяг болон күүки

Бид таны компьютертэй холбоотой мэдээлэл тэр дундаа Ай Пи хаяг, үйлдлийн систем, браузерын төрөл зэргийг системийг удирдах болон бусад зорилгоор цуглуулж болно. Энэ нь манай хэрэглэгчдийн вэб сайтын ашиглалт, хэв маягийн талаарх статистикийн мэдээлэл болдог.

Бид мөн нэг ба түүнээс дээш тооны күүки файлыг (таны компьютерийн хатуу дискэнд хадгалагдаж буй богино хэмжээний текст бүхий файл) ашиглан таны тус Вэб сайтын ашиглалтын талаарх мэдээллийг цуглуулж болно. Күүки нь таны компьютерийн хатуу диск рүү шилжсэн мэдээллийг агуулдаг бөгөөд Вэб сайтын бүтцийг боловсронгуй болгоход бидэнд тусалдаг. Бид Вэб сайтын аль хуудсыг хүмүүс үзсэн байна, тухайн нэг хуудсыг хэр олон давтамжтай үзэж, ямар контентыг ашиглаж байна, Вэб сайтын аль хэсэг нь илүү эрэлттэй байна гэдэг талаар ойлголттой болох, Вэб сайтын хэрэглээг ерөнхийд нь хянах зорилгоор күүкийг ашигладаг.

Та энэхүү Нууцлалын мэдэгдэл, Вэб сайт ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа нь бидний зүгээс дээр дурдсан байдлаар тус Вэб сайтад күүки ашиглахыг ойлгож, хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулж байна.

Харамсалтай нь мэдээллийг интернэт, шуудан болон бусад арга хэрэгслээр дамжуулах нь 100% найдвартай биш. Бидний хувьд тус Вэб сайтад эсвэл өөр бусад арга хэрэгслийг ашиглан шилжүүлсэн таны мэдээллийн аюулгүй байдалд бүрэн баталгаа өгөх боломжгүй бөгөөд та аливаа мэдээлэл шилжүүлэхдээ эрсдэлээ өөрөө хүлээнэ. Харин таны шилжүүлсэн мэдээллийг бид нэгэнт хүлээн авсан бол таны мэдээлллийг зөвшөөрөлгүй ашиглуулахаас сэргийлэх талаар хатуу чанд журмыг хэрэгжүүлж, аюулгүй байдлын арга хэмжээ авах болно.

Мэдээлэл ашиглах

Таны мэдээллийг ашиглах тохиолдлууд

Бид таны талаар бидэнд хадгалагдаж байгаа мэдээллийг Рио Тинто Группийн ажлын байрны сонгон шалгаруулалт, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дараах арга хэлбэрээр ашиглаж болох ба эдгээр нь үүгээр хязгаарлагдахгүй болно.

  • Таны мэдээллийг Рио Тинто Группийн хэмжээнд байгаа нээлттэй ажлын байрны шаардлагатай харьцуулж үзэх, энэ зорилгоор таны талаарх мэдээлэлтэй ажиллах, хадгалах;
  • Вэб сайтын контентийг танд болоод таны ашиглаж буй компьютерт хамгийн үр дүнтэй байдлаар хүргэх;
  • Таны авахыг хүссэн эсвэл таны мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрсний дагуу бидний зүгээс танд хэрэгтэй гэж үзсэн аливаа мэдээлэл, контент тэр дундаа Рио Тинто Группийн хэмжээнд гарч буй аливаа шинэ ажлын байрны зарыг явуулах. Та өргөдлийн маягт бөглөж өгсөн эсвэл Вэб сайтыг ашиглахдаа энэхүү мэдэгдлийг зөвшөөрсөн бол таныг энэ төрлийн мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрч байна гэж үзнэ.

Харин ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүсийн мэдээллийг ерөнхийдөө нэг жил хадгалсны дараа устгадаг.

Бусадтай хуваалцах

Таны мэдээллийг бусадтай хуваалцах ба задруулах

Бид таны мэдээллийг ажилд сонгон шалгаруулах үе шатанд холбоотой оролцдог Рио Тинто Группийн тодорхой албан тушаалтнууд буюу хүний нөөцийн ажилтнууд, холбогдох менежерүүд, сонгон шалгаруулалтанд туслалцаа үзүүлж буй аливаа хүмүүстэй хуваалцаж болно.

Хэрэв та Австрали Улсад байгаа ажлын байранд өргөдөл гаргаж байгаа бол Австрали болон Энэтхэг дэх Рио Тинтогийн компаниудын аль аль нь таны өргөдлийн материалыг боловсруулж ажиллана. Та тус Вэб сайтаар дамжуулан өргөдлийн материалаа илгээснээр дээрх зохицуулалтыг зөвшөөрч байна гэж үзнэ.

Бид мөн таны хувийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч талд задруулж болно:

  • Вэб сайтаар эсвэл ажлын байрны өргөдлийн маягтаар дамжуулан авсан таны хувийн мэдээллийг Рио Тинто Группийн хэмжээнд байгаа нээлттэй ажлын байрны шаардлагад нийцэж буй эсэхийг шүүлгэхэд гадны зөвлөхүүд, гэрээлэгчдийг авч ажиллуулах эсвэл энэ зорилгоор мэдээлэл боловсруулах, хадгалах тохиолдолд;
  • Вэб сайтыг удирдах, ажиллуулахад (Вэб сайтын дизайн, үйлдэл гэх мэт) туслуулах үүднээс хөндлөнгийн байгууллагыг авч ажиллуулах тохиолдолд;
  • Бид аливаа бизнес буюу өмчөө бусдад зарсны улмаас тухайн худалдан авсан талд таны хувийн мэдээллийг задруулах тохиолдолд;
  • Рио Тинто Группийн аль нэг компани болон түүний өмч хөрөнгийг гуравдагч тал худалдан авч, таны талаарх хувийн мэдээлэл нь тэрхүү шилжиж буй өмч хөрөнгөд багтсан бол;
  • Бид хуулиар оногдсон аливаа үүргийг дагаж мөрдөх, Нууцлалын мэдэгдэл ба Рио Тинто Группийн харьяа компани болон таны хооронд байгуулсан аливаа гэрээний нөхцөлүүдийг дагаж мөрдүүлэх буюу хэрэгжүүлэх, Рио Тинто Группийн харьяа компани, манай харилцагчид, албан тушаалтнууд, ажилтнууд болон бусад хүмүүсийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалахын тулд таны хувийн мэдээллийг задруулах буюу бусадтай хуваалцаж болно. Улс орны дотоодын хууль тогтоомжийн шаардлагаас хамаарч үүнд залилан мэхлэлтээс сэргийлэх, зээлийн эрсдэлийг (хууль ёсны зорилгоор заавал шаардлагатай гэж үзсэн бөгөөд ажил горилогсдын эрхийг харгалзан үзсэн бол) бууруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай мэдээлэл солилцох зэргийг багтааж болно.

Таны хувийн мэдээлэлд боловсруулах эсвэл энэхүү Нууцлалын мэдэгдэл, Ашиглалтын нөхцөлд заасан хүрээнд ерөнхий байдлаар ашиглуулах зорилгоор таны мэдээллийг шилжүүлэх гэж буй Рио Тинто Группийн харьяа компани эсвэл тодорхой гуравдагч тал нь Европын Эдийн Засгийн Бүсээс гадна орших улсууд, Австрали, АНУ-д байрладаг бөгөөд тухайн улсын хууль нь хувийн мэдээллийг Европын Эдийн Засгийн Бүс (EEA)-д байгаа улс орнуудынхтай ижил түвшинд хамгаалдаггүй байж болно. Иймд Вэб сайтын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мөн таны хувийн мэдээллийг Рио Тинто Группийн хэмжээнд дэлхий даяар зарлагдаж буй нээлттэй ажлын байрны шалгуурт таарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Рио Тинто нь мэдээлэл хянагчийн хувьд Монгол Улс дахь Рио Тинтогийн харъяа компанитай Европын Комиссын загвар заалтууд дээр үндэслэн мэдээлэл шилжүүлэх гэрээг байгуулсан. Ингэснээр мэдээллийг АНУ-д (Талео Корпораци) буй гуравдагч байгууллага руу шилжүүлэх процесс нь Европын Холбооны хил дамнуулан мэдээлэл шилжүүлэх зарчимд нийцсэн байдлаар явах бол 'Талео' Корпорацийн Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад (Ньюмэн Групп) мэдээлэл шилжүүлэх бол дээр дурдсан мэдээлэл шилжүүлэх гэрээг баримтлах бөгөөд энэхүү гэрээ нь Европын Комиссоос баталсан гэрээний стандарт заалтуудыг агуулсан байдаг (Европын Холбооны улсаас гадуур мэдээллийн хангалттай түвшний хамгаалалтыг санал болгож чаддаггүй улс орон руу хувийн мэдээллийг шилжүүлэх тохиолдолд ашигладаг). Та Европын Холбооны бус улс оронд байгаа ажлын байранд өргөдөл гаргаж байгаа бөгөөд тухайн улсын хуулийн шаардлагын дагуу танаас нууц мэдээлэл авах шаардлагатай зарим тохиолдолд таныг мэдээлэл шилжүүлэхийг зөвшөөрч буйгаа баталгаажуулахыг хүсэж болно. Шаардлагатай тохиолдолд, ажлын байрны өргөдөл гаргасан эсвэл энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдлыг дээрх байдлаар мэдээлэл шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв та дэээрх байдлаар хамгаалалтын түвшин харьцангүй сул улс орон руу мэдээлэл шилжүүлэхийг зөвшөөрсөн бол бид таны хувийн мэдээллийг хамгаалах талаар зохих бүх арга хэмжээг авах болно.

Таны эрх

Таны эрх

(A) Мэдээлэл авах, ашиглах

Та ямар ч үед дараах зүйлсийг шаардах эрхтэй. Үүнд:

  1. Таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа эсэх;
  2. Ямар зорилгоор хувийн мэдээллийг боловсруулж байгаа, тэдгээрийн ангилал, хүлээн авагч;
  3. Хувийн мэдээллийг Европын Холбоо/Европын Эдийн Засгийн Бүсээс гаднах улсад шилжүүлж байгаа бол түүнтэй холбоотой мэдээлэл;
  4. Таны өгсөн хувийн мэдээлэл мөн тухайн мэдээллийн эх сурвалжтай холбоотой хоорондын аливаа харилцааны ойлгомжтой формат бүхий бичлэг, тэмдэглэл;
  5. Танд хууль, эрх зүйн талаас нөлөөлөх аливаа шийдвэр гарах гэж байгаа тохиолдолд мэдээлэлтэй ажилласан цаад учир шалтгааныг ойлгох, тодруулахад хэрэгцээтэй мэдээлэл;
  6. Бидний хадгалж байгаа таны хувийн мэдээллийн хуулбарыг хүсэх. Энэ тохиолдолд бид тухайн бичиг баримтыг хуулбарлахтай холбоотой гарсан зардлын хураамжийг суутгах эрхтэй (таны байрлаж буй улсын мэдээллийн хамгаалалтыг хангах хууль эсвэл нууцлалын тухай хуулийн шаардлагаас шалтгаална).
  7. Таны хувийн мэдээллийг шууд марктенгийн зорилгоор боловсруулахгүй байх.

(Б) Залруулга хүсэх

Та хувийн мэдээллээ алдаатай, гүйцэд бус, тодорхойгүй, хуучирсан эсвэл хуулиар зөвшөөрөгдөөгүй боловсруулалт хийж байгаа гэж үзсэн бол мэдээллийг залруулах, гүйцэд болгох, шинэчлэх, ойлгомжтой болгох буюу устгах талаар хүсэлт тавих эрхтэй.

(В) Ажлын байр хайхаа зогсоох

Та ажлын байр хайхаа зогсоож хувийн мэдээллээ устгахыг биднээс шаардах, мөн дээр дурдсанчлан шууд марктенгийн зорилгоор таны мэдээллийг боловсруулахыг татгалзах эрхтэй (та Рио Тинто Группийн хэмжээнд гарч буй ажлын байрны заруудыг хүлээн авахыг хүсэхгүй байгаа гэх мэт). Зарим улс орны хуулийн шаардлагын улмаас бид таны хувийн мэдээллийг тодорхой хугацааны туршид заавал хадгалах шаардлагатай байдаг. Хэрэв та өөрийн хувийн мэдээллийг манай ажлын байрны сонгон шалгаруулалтын үйл явцаас буцаан татаж байгаа бол бид ажилтан шалгаруулахдаа таны мэдээллийг алгасах бөгөөд хуулиар тогтоосон хугацаа дуусмагц мэдээллийг тэр даруй устгах болно.

Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй эсвэл мэдээллээ залруулах хүсэлтэй болOTCareers@riotinto.com хаягаар Оюу Толгой ХХК-тай холбогдоно уу.

Тус Вэб сайт нь манай хамтын ажиллагаатай сүлжээ, сурталчилгаа, Рио Тинто Группийн бусад компаниудын вэб сайт руу нэвтрэх линкийг тухай бүр байрлуулж болно. Хэрэв та эдгээр линкээр нэвтрэх бол тухайн вэб сайт нэг бүр тус тусдаа нууцлалын бодлого, ашиглалын нөхцөлтэй бөгөөд бид тухайн бодлого, нөхцөлд ямарваа үүрэг, хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Та тэдгээр вэб сайтанд аливаа хувийн мэдээллээ оруулахаас өмнө нууцлалын бодлого, ашиглалтын нөхцөлтэй нь танилцахыг зөвлөж байна.

Шилжүүлэх

Интернэтээр мэдээлэл шилжүүлэх

Интернэт нь глобал шинжтэй орчин учраас хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахад интернэт ашиглах нь мэдээллийг улс хооронд шилжүүлэх асуудалтай холбогддог. Тийм учраас та Вэб сайтаар зочлох, цахим хэлбэрээр бидэнтэй харилцахын тулд бид хувийн мэдээллийг энэ жишгээр боловсруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Би энэхүү маягтыг бөглөн өгснөөр, энэхүү өргөдлийн маягтад миний мэдүүлсэн бүх зүйл, тэдгээрийн дагалдах бичиг баримтуудыг үнэн зөв, бүрэн гүйцэд гэдгийг баталж байна. Хэрэв би буруу мэдээлэл өгсөн бол ажлын байрны шалгаруулалтаас хасагдах эсвэл ажилд орсны дараа буруу мэдээлэл өгсөн нь илэрсэн бол хуулиар зөвшөөрсөн хэмжээнд сахилгын шийтгэл хүлээхэд хүрч болно гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна.

Энэхүү өргөдлийн маягтаар миний өгсөн мэдээллийг АНУ (мөн Австрали) дахь комьютерийн системд байрлуулна гэдгийг би ойлгож байна.

Миний хувийн мэдээллийг Рио Тинто Группийн харъяаны аливаа компани эсвэл Рио Тинто Группд хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад намайг ажилд сонгон шалгаруулж авах зорилгоор хадгалах (аливаа форматаар), боловсруулах, шилжүүлэхийг би зөвшөөрч байна.

Би энэхүү Нууцлалын мэдэгдлийг уншиж, танилцсан бөгөөд ажилд сонгон шалгаруулж авах үйл явцтай холбоотойгоор Рио Тинто Группээс хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар ойлголт авсан болно. Би энэхүү Нууцлалын мэдэгдэлд заасны дагуу миний хувийн мэдээлэлтэй харьцаж ажиллахыг зөвшөөрч байна.