Орон нутаг

Нийгмийн хариуцлага

“Оюу толгой” компани харилцан хүндлэл, идэвхтэй хамтын ажиллагаа болон урт хугацааны зорилго дээр суурилсан тогтвортой, сайн хөршийн харилцааг орон нутагт бэхжүүлэхийг зорьдог.

Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, орон нутагт учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, аль болох багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь компанийн нийгмийн хариуцлагын чухал хэсэг бөгөөд “Оюу толгой” компани иргэдийн санаачилга, оролцоон дээр тулгуурласан эдийн засаг, нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

Нийгмийн хариуцлага болон орон нутгийн харилцаа нь “Оюу толгой” компанийн ажилтан бүрийн үүрэг хариуцлага мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгодог. Компани орон нутгийн иргэдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг дээдлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах ёс зүйн зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны дөрөвдүгээр сард бид Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээ нь орон нутгийн оролцогч талуудын ашиг сонирхол дээр тулгуурласан байхын зэрэгцээ талуудыг харилцан хариуцлагатай байлгахад чухал хөшүүрэг болно.

Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх зорилгоор удирдлагын нэгдсэн систем бүрдүүлэн ажиллаж байна. Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, стандартыг Монгол улсын хууль, дүрэм, журам, Рио Тинто болон олон улсын байгууллагын шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлж байна. “Оюу толгой” компанийн бодлого, стандартад “тогтвортой хөгжил”-ийн зарчим баримтлахыг заадаг бөгөөд ингэхдээ (I) байгаль орчны талаар хүлээсэн үүргээ ухамсарлаж, үлгэр жишээ манлайлал үзүүлэх, (II) нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, (III) компанийн болон үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжин бэхжүүлэх, (IV) компанийн засаглал, ёс зүй, хууль дүрмийн хэрэгжилтийг чанд сахих зэргийг эн тэргүүнд авч үздэг.

Компани 2008 онд Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа болон нийгмийн нөлөөллийн үнэлгээг бие даасан шинжээчдийн багтай хамтран зохион байгуулж, дунд хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг тодруулсан билээ. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг 2012 онд боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээр судалгааны үранхүүгийн байгууллагатай хамтран төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг 2012 онд боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээр судалгааны үр дүнг үндэслэн тухайн орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьжиргааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.