Орон нутаг

Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих хөтөлбөр

“Оюу толгой” компани орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих “Говийн шим” хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр зах зээлийн зарчимд суурилсан, уул уурхайгаас хараат бус бие даасан бизнесийг хөгжүүлэх, өргөжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Хөтөлбөрийн зорилт:

  • Бизнес эрхлэхэд шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалт зөвлөгөө бизнесийг дэмжих, бусад үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийн бусад салбарын хөгжил ялангуяа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Малчин өрхийг орлогын нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг дэмжих

Хөтөлбөрийн үйл ажиллагаанаас дурдвал:

  • Орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт зөвлөгөө өгөх, шинээр байгуулагдсан бизнес эрхлэгчдийг өөр ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бизнестэй танилцаж, шилдэг туршлагуудыг нь судлах аялалд хамруулах замаар дэмжлэг үзүүлэх.
  • Шинэ бизнесүүдийн хувьд орон нутгийн чадамжийг бэхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах боломжоор хангах. Ялангуяа малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээ, мах, эсгий, тэмээний ноос боловсруулах зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарна.
  • Үзэсгэлэн худалдаа, зах зээлийн өдөрлөг, алслагдсан нутгийн үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбоход туслах замаар орон нутаг, бүс, олон улсын хэмжээний үйлдвэрлэгчдийг худалдан авагчтай харилцаа холбоо тогтоох, туршлагаа солилцоход туслах замаар зах зээлийн харилцаанд дэмжлэг үзүүлэх.