Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Орон сууцны дуудлага худалдааны урилга

Төрөл: Дуудлага худалдаа
Тендерийн дугаар: -
Зарласан огноо: 2016-11-21
Хаагдах огноо: 2016-12-13
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК хавсралт 1 болон хавсралт 2-д заагдсан орон сууцыг худалдаагаар үнийн санал авч худалдана. Орон сууцны дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтнаас харна уу.

Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү орон сууцыг 2016 оны 12 дүгээр сарын 05-ноос 12 дугаар сарын 12-ны хооронд ажлийн өдрүүдээр 09:00–17:00 цагийн хооронд дараах хүмүүстэй холбогдон үзэж танилцаж болно.

Холбогдох хүмүүс:

1. Баяраа Утас 99905306

2. Мэндсайхан Утас 99098402

Үнийн саналыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ ( Хавсралт 3-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).

  • Оюу Толгой ХХК-ийн ресепшн, Моннис Цамхаг, 1 давхар

Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээр 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу толгой” ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.

Нэмэлт мэдээлэл:

  • Дэнчин тавьсан банкны гүйлгээний утга дээр “Орон сууц” гэж бичээд оролцогчийн “Регистерийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
  • Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2016 оны 12-р сарын 20-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
  • Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 12-р сарын 16-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн орон сууцыг эзэмших эрхийг баталгаажуулна.

Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралтанд орон сууц дээр дэнчин болох 250,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Орон сууц, ЧЖ75101402”

Оюу толгой ХХК

Хангамжийн хэлтэс

ХАВСРАЛТ 3

.