Ажил мэргэжил

Орчуулагч

Нээлтийн огноо: 2016-09-23
Хаалтын огноо: 2016-10-03
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Компанийн хэрэг эрхлэх газарт Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Орчуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үгийн утга, өгүүлбэрийн бүтэц, зөв бичгийн дүрэм, цэг таслал, тогтолцоо зэрэг хүчин зүйлсэд хамаарах тогтсон дүрэм, журмын дагуу баримт бичиг, бусад материалыг нэг хэлээс нөгөө хэл рүү орчуулах үүрэгтэй. Орчуулах гэдэг нь үгийг нөгөө хэлний утга дүйцэх үгээр орлуулан тавих биш харин өгүүлбэр, утга санааг эх баримт бичгийн утгыг алдагдуулахгүйгээр хөрвүүлэхийг хэлнэ.

Үүрэг даалгавар

  • Эх хэл дээрх материалыг уншиж, шаардлагатай хэл рүү дахин буулгах
  • Эх текстийн сэдвийн анхны утга, санааг алдагдуулахгүй байх
  • Зөв бичгийн дүрмийн хувьд зөв текст боловсруулах
  • Техникийн нэр томьёог зөв орчуулах
  • Ажлыг хугацаанд нь гүйцэтгэх
  • Орчуулгын эцсийн хувилбарыг илгээхийн өмнө олон удаа хянан засварлах
  • Зарим үед ойлгож, орчуулахад хэцүү тодорхой бус, хоёрдмал утгатай, мэргэжлийн нэр томьёо, үг хэллэг гарсан тохиолдолд тодруулах нэмэлт судалгаа хийх.
  • Шаардлагатай тохиолдолд ажилтай холбоотой асуудлаар хамтран ажиллагсадтайгаа болон бусад хэлтсүүдтай харилцах/хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Англи хэл, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний чадварын TOEFL –ийн 550-с дээш оноотой эсвэл бусад шалгалтаас дүйцэхүйц оноо авсан бол давуу тал болно
  • Бичгийн, зөв бичих дүрмийн өндөр ур чадвртай байх
  • Хууль эрхзүй, бизнес, санхүү, байгаль орчин, инженеринг, уул уурхай зэрэг төрөл бүрийн салбар, мэргэжлийн өргөн мэдлэгтэй байх
  • Орчуулагчийн туршлагатай байх
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, санаачлагатай байх
  • Шинэ мэдлэг олж авах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Орчуулгад чиглэсэн хэрэглээний програм, програм хангамж зэрэг компьютерийн төрөл бүрийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх
  • Нарийн төвөгтэй мэдээллийг ойлгож, ашиглах чадвартай мөн ажлын ачаалал даах, ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.