Тендер - Гүний уурхайн төсөл

"Оюу Толгой" компанийн "Дулааны төв станц"-ын өргөтгөлийн зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ болон зураг төслийн зохиогчийн үйлчилгээ үзүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: HNL1-C-364
Зарласан огноо: 2016-11-17
Хаагдах огноо: 2016-11-24
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Дулааны төв станц (ДТС) –ыг өргөтгөх техник эдийн засгийн судалгааг боловсруулах, ДТС-ын өргөтгөл барих тусгай зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ” болон “ДТС-ын өргөтгөлийн ажилд зураг төслийн зохиогчийн үйлчилгээ” үзүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Үйлчилгээ нь доорхи хоёр хэсэгтэй ба үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

1. Дулааны төв станц (ДТС) –ыг өргөтгөх техник эдийн засгийн судалгааг боловсруулах, ДТС-ын өргөтгөл барих тусгай зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ

1.1 Дулааны төв станц (ДТС) –ыг өргөтгөх судалгааг англи хэлнээс монгол хэл рүү орчуулах (уг судалгаа нь хавсралтуудыг нь оруулан нийт 107 хуудастай);

1.2 ДТС–ын өргөтгөлийн Техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэн Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах;

1.3 Эрчим хүчний зохицуулах хорооноос ДТС–ын өргөтгөл барих тусгай зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

(Тайлбар: Оюу Толгойн уурхайд одоо ажилллаж байгаа Дулааны төв станцын нийт суурилагдсан хүчин чадал нь 72 МВт (үүнд 2x29 МВт + 2x7 МВт) бөгөөд нийт 58 МВт суурилагдсан хүчин чадлаар өргөтгөнө (үүнд 2x29МВт нүүрсээр галладаг ус халаалтын зуух байна).

2. Дулааны Төв Станцын өргөтгөлийн ажилд зураг төслийн зохиогчийн үйлчилгээ үзүүлэх

2.1 Барилгын зураг төслийг (түүний дотор гүйцэтгэлийн зураг) англи хэлнээс монгол хэл рүү орчуулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх;

2.2 Дараах төрийн байгууллагуудтай зураг төслийг зөвшилцөх ба магадлал хийлгэнэ:

2.2.1 Онцгой байдлын ерөнхий газар

2.2.2 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

2.2.3 Эрчим хүчний хөгжлийн төв

2.2.4 Барилгын хөгжлийн төв (шаардлагатай бол);

2.2.5 Бусад холбогдох газруудаас (шаардлагатай бол);

2.3 Орчуулга, зөвшөөрөл авах явцад зураг төсөлтэй холбоотой техник асуудлаар Оюу Толгойн Гүний уурхайн төслийн Зөвшөөрөл хариуцсан багтай хамтарч ажиллан тодруулга авах;

2.4 Барилгын явцад Зураг төслийн зохиогчийн хяналт тавих;

2.5 Батлагдсан зураг төслийг цэгцлэн архивлахад бэлтгэх үйлчилгээ.

Үйлчилгээ үзүүлэх компани нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх ба үүгээр хязгаарлагдахгүй :

Эрчим Хүчний Хөгжлийн төвөөс олгодог тусгай зөвшөөрлийн ажилбарууд :

2.5.1 03.9.1 0.1-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах;

2.5.2 03.9.3 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 0.4 –35 кВ;

2.5.3 03.9.9 0.7-40 –өөс доош кгх/см2 даралттай зуухны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах;

2.5.4 03.9.5 0.7-40 –өөс доош кгх/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах;

2.5.5 03.9.11 40 –өөс доош кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Барилгын Хөгжлийн төвөөс олгодог тусгай зөвшөөрлийн ажилбарууд:

1.2 Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл:

- 1.2.2; 1.2.4; 1.2.5;

1.3 Инженерийн зураг төслийн тусгай зөвшөөрөл:

- 1.3.1.

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / брошур
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.
  5. Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураг.
  6. Дагалдах бусад баримт бичгүүд (Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин,чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт).

Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм. Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 11 дүгээр сарын 24-ний Пүрэв гаригийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-C-364– Дулааны төв станцын өргөтгөлийн зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – HNL1-C-364 – Дулааны төв станцын өргөтгөлийн зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагаас(Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална. Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаастатгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно. Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“Оюу толгой" ХХК, Гүний уурхайн хангамжийн хэлтэс

.