Бидний тухай

Оюу Толгойн Нийлүүлэгчийн Мэдээллийн нэгдсэн сан

Оюу Толгой компанийн "Нийлүүлэгчийн мэдээллийн нэгдсэн сан" нь худалдан авах хэрэгцээ гарсан тухай бүрд болон ирээдүйд хэрэглэх бараа үйлчилгээний салбарын зах зээлийн судалгааг хийхэд ханддаг гол мэдээллийн эх сурвалж юм. Тиймээс манайд бараа үйлчилгээ нийлүүлэх хүсэл сонирхолтой хэн болгон шууд хандаж хялбар бүртгүүлэх боломжтойгоор зохион байгуулагдсан байгаа. Та өөрийн компанийн нийлүүлж чадах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, холбогдох хаяг, санхүүгийн чадавхи, хүний нөөцийн чадавхи зэрэг ерөнхий мэдээллүүдийн асуулт бүхий талбаруудад оруулснаар бүртгэгдэнэ.

Бүртгүүлсэн компаниуд энэхүү мэдээллийн санд шаардлагатай үедээ хандаж мэдээллээ шинэчлэх боломжтой. Оюу Толгой компанийн зүгээс бүртгүүлсэн компаниудыг жилдээ багадаа нэг удаа бүртгүүлсэн мэдээллээ хянаж шинэчлэж байхыг шаарддаг. Учир нь бүртгүүлсэн компанийн холбогдох хаяг өөрчлөгдөх, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэх зэрэг тохиолдлууд гардаг учраас тухай бүр мэдээллээ шинэчлэн оруулах нь Оюу Толгой компани болон бүртгүүлсэн компанид ач холбогдолтой юм.

Мэдээллийн санд бүртгэгдсэн ханган нийлүүлэгчдийг 5 төрөл-д ангилдаг. Үүнд, Үндэсний болон Өмнөговийн компани гэсэн ангилал байна. Тухайн компанийн 50-иас дээшхи хувийг Монгол хүн эзэмшдэг бол энэ нь Үндэсний компани юм. Бусад төрөлд "Гадаад ангилал 1" буюу ажиллах хүчнийхээ 75-аас дээш хувийг Монгол иргэдээр бүрдүүлсэн, Монголд нэмүү өртөг бий болгож байгаа гадаад ханган нийлүүлэгчийг хэлнэ. Харин "Гадаад ангилал 2" гэсэн төрөлд Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг гадаад ханган нийлүүлэгчид багтана. "Гадаад ангилал 3" гэсэн хэсэгт дээрхи шаардлагыг хангаагүй бусад гадаад ханган нийлүүлэгчид багтана.