Ажил мэргэжил

Програм хангамж хөгжүүлэгч

Нээлтийн огноо: 2016-11-22
Хаалтын огноо: 2016-12-02
Хэлтэс: Мэдээллийн системийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагааны мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Програм хангамж хөгжүүлэгч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Програм Хангамж Хөгжүүлэгч нь бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий програм хангамжыг хөгжүүлэх сайжруулах зорилготой.

Үүрэг даалгавар

  • Программ хангамж хөгжүүлэх хэрэглэгчийн шаардлагыг шинжилж сайжруулах эсвэл өөрчлөх шаардлагатай зүйлүүд дээр зөвлөмж өгөх
  • Программ хангамжын дизайн гаргах, кодчлон бичих, тестлэх болон бичиг баримтжуулах
  • Мэдээлэл Технологын дүрэм журам, стандартуудыг дагаж мөрдөх
  • Программ хангамжын болон систем администраторын технологын үйл ажиллагааг дагаж мөрдөх
  • Программ хангамжын хувилбаруудыг дараагын хувилбарт сайжруулан оруулах ажлыг төлөвлөх, гүйцэтгэх (аялалын, бичиг барим боловсруулах, өөрчлөлтийн менежментийн систем гэх мэт)
  • Компанийн болон олон улсад хэрэглэгддэг стандартууд болон практикийг дагаж мөрдөх
  • Программ хангамж ханган нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нартай харьцаж ажиллах

Төсөлд дэмжлэг үзүүлэх:

  • Төслийн багт орж программ хангамж хөгжүүлэх болон программ хангамжтай холбоотой багтаамжын үнэлгээ хийх
  • Төслийн программ хангамжын хөгжүүлэлт хуваарийн дагуу гүйцэтгэх
  • Төслийн программ хангамжын талаар санал бодлоо төслийн багийн гишүүдтэй хуваалцах, үүссэн хөгжүүлэлтийн алдааг засварлах
  • Төслийн программ хангамжтай холбоотой асуудлуудыг бүртгэн мэдлэг хуваалцах санд байрлуулах
  • Бусад төсөлд шаардлагатай техникийн даалгаварууд гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн систем, Компьютерийн шинжлэх ухаан, Програм хангамжын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Таваас доошгүй жил C#, ASP, .NET, IIS, Active Directory, Visual Studio, MS SQL сервер зэргийг ашиглан програм хөгжүүлж байсан туршлагатай байх
  • Бизнесийн болон техникийн мэргэжлийн хүмүүсийн программ хөгжүүлэх шаардлагыг техникийн хэлрүү хөрвүүлэх чадвартай байх.
  • К2 дээр хөгжүүлэлт хийсэн туршлагатай бол сайн.
  • Программ хангамжын практикууд болон ПХ хөгжүүлэлтийн үе шатны талаар ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Өгөгдөл хоорондын уялдаа түүний шийдлүүд болон тайлан боловсруулах туршлагатай байх
  • Уул уурхайн болон боловсруулах салбарт хүсэл тэмүүлэлтэй ба уг салбартай холбоотой систем болон технологид сонирхолтой байх
  • Бизнесийн үе шат болон тэдгээрийн шаардлагыг олж илрүүлэн, өөрийн болгож дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Чанарын шаардлага хангасан ажлын үр дүнг богино хугацаанд болон бизнесийн хувирамтгай нөхцөлтэй уялдуулан хийх чадвартай байх
  • SAP болон бусад удирдлагын, автоматжуулалтын, хяналтын, үйлдвэрлэл үйлчилгээний мэдээлэл технологын системүүдийг сурах чадамжта;й байх
  • Өгөгдлийн менежментийн системүүд болох Data Historian, PI, Tyco тэдгээрийн интерфэйс, өгөгдлийн сангийн бүтцийг судлаж ерөнхий ажиллах зарчмыг ойлгох чадвартай байх
  • Интерфэйс хөгжүүлэлт болон түүнийг дэмжиж ажиллах чадвартай байх
  • Өгөгдлийн харилцаа холбоо болон хоорондын хамаарлын шийдлүүдийг судлан суралцах чадвартай байх
  • Дүн шинжилгээ болон асуудлын үндсэн шалтгааныг олж илрүүлэх чадвартай байх
  • Шинэ обьект хандалтад программ хөгжүүлэлтийн платформ суралцаж ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.