Орон нутаг

Соёлын өвийн менежментийн хөтөлбөр

“Оюу толгой” компани Монгол Улсын соёлын өв, түүний дотор өмнийн говийн бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, хадгалах үүрэг хүлээсэн билээ. Бид соёлын өвийн менежментийн үүрэг амлалтын хүрээнд биет болон биет бус соёлын өвийг хянан удирдах, хамгаалах зорилготой компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх журмуудыг нэгтгэсэн “Соёлын өвийн менежментийн систем” боловсруулан хэрэгжүүлж байна.

Соёлын өвд археологи, палентологиийн олдвор, түүхэн дурсгалт барилга байгууламж, байгалийн өвөрмөц тогтолцооны хэлбэрээр орших биет өвөөс гадна нутгийн ардын зан заншил, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, арга технологи, үлгэр домог хэлбэрийн биет бус өвийг хамруулдаг. Говь нутгийн уламжлалт нүүдлийн мал аж ахуй, түүнтэй холбоотой өв соёлыг хамгаалж, хадгалсан байдлаар эдийн засгийн боломж бололцоо нээгээсэй гэж орон нутгийн иргэд болон бусад талууд уул уурхайн үйл ажиллагааг харж байна.

“Оюу толгой” компанийн Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

Биет өвийг хамгаалах:

  • Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий дурсгалт газрыг хамгаалах төсөл
  • Ханбогд сумын түүх, соёлын дурсгалт газруудыг сэргээн босгох төсөл

Биет бус өвийг хамгаалах

  • Жил бүрийн тэмээний баяр, овоо тахилгын зан үйлд дэмжлэг үзүүлэх
  • Говь нутгийн уртын дууны нэгэн гар бичмэл ном, цомог хэвлүүлэх төсөл
  • Ханбогд сумын шагайн харвааны багийг дэмжих
  • Уурхайн ажилтнуудад говийн уламжлалт зан заншлыг сурталчлан таниулах “Ёс заншлын өргөө”-г “Оюу толгой” уурхайд ажиллуулах
  • Орон нутгийн аман түүхийг баримтжуулах арга зүйн сургалт
  • Нөлөөллийн сумуудын соёлын төвүүдийн тоглолтын хувцсыг шинэчлэх/сайжруулах төсөл
  • Ханбогд сумын соёлын төвийн гэрэлтүүлэг, хөгжим тоноглолыг шинэчлэх төсөл

Дээрх үйл ажиллагаанаас гадна ямар нэг газрыг хөндөхөөсөө өмнө соёлын өвийн үнэлгээ хийх шаардлагатай.