Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Судалгаа, тайлангууд

Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг үнэлэх, түүнийг арилгах, бууруулах арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулахын тулд Нийгэм-эдийн засгийн болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2002 оноос хойш “Оюу толгой”-н лицензийн талбай,түүний үндсэн дэд бүтцийн талбайд хийж ирлээ. Ажлын гол зорилго нь олборлолтын дараа уурхайг аюул осолгүйгээр бүрэн хааж, талбайг бүрэн гүйцэд нөхөн сэргээхэд оршино.

Байгаль орчны хууль эрх зүйн хэрэгжилт
Бид Монгол Улсын хууль тогтоомж, стандарт шаардлагуудтай нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумуудын удирдлага, ТББ-ууд болон орон нутгийн ард иргэдтэй хамтран ажиллаж “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан”-д заасан үүрэг, амлалтынхаа дагуу “Оюу толгой” төслийн хүрээнд явуулсан судалгаа шинжилгээний үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг олон нийтэд ил тод байлгах үүднээс уг хуудас дээр тайланг монгол,англи хэлээр тогтмол байршуулж байна.

Зарим чухал баримт бичгүүдийг дурдвал:

Байгаль орчны удирдлагын ISO 14001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн OHSAS 18001 стандартуудын гэрчилгээ авч, баталгаажууллаа
“Оюу толгой” компани Байгаль орчны удирдлагын ISO 14001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандартуудыг хангаж буйг баталгаажуулсан сертификатуудыг 2013 оны 1 дүгээр сард авсан. Үүнээс хойш жил бүр эдгээр стандартуудын нийцлийг шалгасан аудитад амжилттай оролцож байна.