Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Талбай чөлөөлөх дуудлага худалдааны урилга

Төрөл: Дуудлага худалдаа
Тендерийн дугаар: -
Зарласан огноо: 2016-09-27
Хаагдах огноо: 2016-10-14
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хавсралт 1 болон хавсралт 2-д заагдсан их хэмжээний сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг нийлүүлэн бөөнд нь нэг үнийн санал авч дуудлага худалдаагаар худалдана.

Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг 2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-ны өдрүүдэд 06:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар дараах хүнтэй холбогдон үзэж танилцаж болно.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,
Ханбогд сум, Өмнөговь аймаг, Монгол улс

Оюу Толгой уурхайд очиж үзэхээс өмнө холбогдох хүмүүс:

Энхболд 99073421; 99167672

Үнийн саналыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ (Хавсралт 3-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).

  1. Оюу толгой ХХК-ийн Төлөөлөгчийн газар, 305 тоот, Говь сандс төв,
    Даланзадгад сум, Өмнөговь аймаг
  2. Оюу толгой ХХК-ийн Ханбогд оффис, Иргэдийн хөгжлийн төв
    Ханбогд сум, Өмнөговь аймаг

Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу толгой” ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлэн үнийн санал хийхдээ баримтийг авчирна.

Анхаарах зүйлс:

  • Үзэж танилцахаар уурхайн талбар дээр ирж байгаа хүмүүс аюулгүй байдлийг хангах хамгаалалттай гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
  • Хавсралтанд байгаа бараа материалийн төрлүүд болон контайнерийн тоог ойролцоогоор авсан тул бодит байдлаас өөр байх тул сонирхсон хувь хүн болон аж ахуйн нэгжүүд өөрийн биеээр хүрэлцэн ирж бодитоор үзэж үнэлсний дараа дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Тухайн сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг салгаж зарахгүй хавсралт 1 болон хавсралт 2-т заасан бараа материалуудийг нийлүүлэн бөөнд нь нэг үнийн санал авч байгаа болохийг анхаарна уу.
  • Дэнчин тавьсан банкныгүйлгээний утга дээр “Талбай чөлөөлөх” гэж бичээд оролцогчийн “Регистерийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
    Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралтанд заасан сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалууд дээр дэнчин болох 200,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Талбай чөлөөлөх, ЧЖ75101402”
  • Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг үнийн санал өгсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
  • Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 10-р сарын 22-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
  • Хавсралт 1 байгаа бараанууд ил талбай дээр, хавсралт 2 байгаа бараанууд контайнерт хадгалагдаж байгаа болно. Нийт 60 контайнер бараа мөн ил задгай талбайд зурганд дээр харуулсан бараа материалууд байгаа болно. Бараа материалийн тоо хэмжээ төрөл хавсралтанд үзүүснээс өөр байх өндөр магдлалтай гэдгийг анхаарна уу.
  • Тухайн хавсралт 1 болон хавсралт 2 ийн файлын хэмжээ их тул татаж авсаний дараа нээвэл илүү тохиромжтой. (Татаж авахдаа хулганий баруун товчийг дарж save as хийнэ үү).

Дуудлага худалдааний ялагчид тавих шаардлага

  • Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш гэрээнд заагдах хугацаанд дуудлага худалдаагаар авсан сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалийг Оюу Толгой уурхайн талбараас 60 хоногийн дотор авах үүрэгтэй.
  • Худалдан авагч нь тухайн бараа материалуудийг Оюу Толгой уурхайн талбараас өөрийн зардлаар, тоног төхөөрөмж, кран болон сэрээт өргөгчөөр тээвэрлэх үүрэгтэй. Тоног төхөөрөмжүүд нь Оюу Толгойн аюуйгүй ажиллагааний шаардлагыг хангасан байна.
  • Тоног төхөөрөмжүүд нь Оюу Толгойн шаардлагад нийцсэн техникийн үзлэгт тэнцэхүйц байна.
  • Дуудлага худалдааний ялагч нь Оюу Толгойн уурхайн талбар дээр өөрийн тоног төхөөрөмжөө ажиллуулах Оюу Толгойн эрхийн үнэмлэхтэй оператор болон жолоочийг олох үүрэгтэй.
  • Худалдан авагч дуудлага худалдаанд санал болгосон төлбөрийг заагдсан хугацаанд заавал бүтнээр шилжүүлсэн байна. Төлбөрийг таллаж төлөх зэргийг хүлээн зөвшөөрөхгүй тул зардлаа бүрэн тооцож дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Дуудлага худалдааний ялагч нь тухайн тээвэрлэлтийг хэрхэн гүйцэтгэх хэр хугацаанд хийх мөн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах төлөвлөгөөг гаргаж ажиллана.

Оюу толгой ХХК
Хангамжийн хэлтэс

ХАВСРАЛТУУД:
Хавсралт 1
Хавсралт 2
Хавсралт 3

.