Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Талбай чөлөөлөх дуудлага худалдааны урилга

Төрөл: Дуудлага худалдаа
Тендерийн дугаар: -
Зарласан огноо: 2016-04-26
Хаагдах огноо: 2016-05-10
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК хавсралт 1 болон хавсралт 2-д заагдсан их хэмжээний сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг нэг багцаар дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.

Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ноос 5 дугаар сарын 8-ны өдрүүдэд 06:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар дараах хүмүүстэй холбогдон үзэж танилцаж болно.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,
Ханбогд сум, Өмнөговь аймаг, Монгол улс

Холбогдох хүмүүс:
Баярт Нар 99022479 (2016 оны 5 сарын 3 хүртэл)
Ганбат 99901327 (2016 оны 5 сарын 3-8 хүртэл)
Энхболд 99167672 (Дуудлага худалдаатай холбоотой мэдээлэл авах)

Үнийн саналыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ (Хавсралт 3-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).

  1. Оюу Толгой ХХК-ийн ресепшн, Моннис Цамхаг, 1 давхар
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
  2. Оюу толгой ХХК-ийн Төлөөлөгчийн газар, 305 тоот, Говь сандс төв,
    Даланзадгад сум, Өмнөговь аймаг
  3. Оюу толгой ХХК-ийн Ханбогд оффис, Иргэдийн хөгжлийн төв
    Ханбогд сум, Өмнөговь аймаг

Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээр 100,000 (зуун мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу толгой” ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.

Нэмэлт мэдээлэл:

  • Үзэж танилцахаар уурхайн талбар дээр ирж байгаа хүмүүс аюулгүй байдлийг хангах хамгаалалттай гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
  • Тухайн сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг салгаж зарахгүй.
  • Дэнчин тавьсан банкны гүйлгээний утга дээр “Хувийн дугаар 1” гэж бичээд оролцогчийн “Регистерийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
    Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралтанд заасан сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалууд дээр дэнчин болох 100,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Хувийн дугаар 1, ЧЖ75101402
  • Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчингүйд тооцохыг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкнд байршуулсан дэнчингийн мөнгийг 2016 оны 5-р сарын 12-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн данс руу буцаан шилжүүлнэ.
  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
  • Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 5-р сарын 18-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалуудийг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
  • Хавсралт 1 байгаа бараанууд ил талбай дээр, хавсралт 2 байгаа бараанууд контайнерт хадгалагдаж байгаа болно.
  • Тухайн хавсралт 1 болон хавсралт 2 ийн файлын хэмжээ их тул татаж авсаний дараа нээвэл илүү тохиромжтой. (Татаж авахдаа хулганий баруун тов чийг дарж save as хийнэ үү).
  • Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш гэрээнд заагдах хугацаанд дуудлага худалдаагаар авсан сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалийг Оюу Толгой уурхайн талбараас авах үүрэгтэй.

Хавсралтууд:

Оюу толгой ХХК
Хангамжийн хэлтэс

.