Худалдан авалт

Идэвхтэй эсэх

Хэрэв та өөрийн бараа, үйлчилгээг “Оюу толгой”-д ханган нийлүүлэх сонирхолтой бол доорх нээлттэй тендерийн жагсаалтыг харна уу. “Оюу толгой” нь Монгол Улсад ханган нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төгрөгөөр хийдэг бөгөөд ханган нийлүүлэгчид Монгол Улсад бүртгэлтэй байхыг дэмждэг.

Тендерт оролцох, сонирхлоо илэрхийлэхийн өмнө дараах холбоосоор орж ханган нийлүүлэгчээр бүртгүүлнэ үү http://ot.mn/register-as-a-supplier/

"Оролцох сонирхол хүлээн авах тухай"

"Оролцох сонирхол хүлээн авах тухай" нь зах зээл судлах аргачлал бөгөөд ирээдүйд худалдан авах хэрэгцээт бараа болон үйлчилгээг нийлүүлэх зах зээлийн сонирхол, бэлэн байдал, чадавхийг судлах арга хэрэгсэл юм. Хүлээн авсан мэдээллийг худалдан авалтын стратеги боловсруулахад ашигладаг. "Оролцох сонирхол хүлээн авах" арга хэрэгсэл нь тендерийн баримт бичиг биш юм.

“Үнийн санал хүсэх тухай”, “Санал хүсэх тухай” тендерийн баримт бичиг

"Үнийн санал хүсэх тухай", "Санал хүсэх тухай" баримт бичгүүд нь тодорхой бараа болон үйлчилгээг худалдан авах зорилгоор зах зээлээс өрсөлдөөнт шалгаруулалтаар (тендер) үнийн санал эсвэл санал авахад хэрэглэдэг юм. Тендерээр шаардлага хангасан бараа үйлчилгээг хамгийн өрсөлдөхүйц үнэтэй нийлүүлэх компанийг сонгох бөгөөд худалдан авч буй ажлын цар хүрээнээс хамааран "Худалдан авах захиалга" эсвэл " Худалдан авалтын гэрээ" байгуулж болно.

"Үнийн санал хүсэх тухай" [OPTBT...] зар нь ажлын 3 хоногоос багагүй хугацаагаар зарлагдана.

"Үнийн санал хүсэх тухай" болон "Санал хүсэх тухай" [WS...] зар нь ажлын 10-аас 20 хоногийн хугацаанд зарлагдах бөгөөд ажлын цар хүрээнээс хамааран цөөн тохиолдолд өөр хугацаагаар зарлагдах боломжтой болохыг тендерийн баримт бичигт тухай бүр тусгасан байна.


Хүндэт Ханган нийлүүлэгчдээ, албан ёсны бус цахим хуудсууд “Оюу толгой” компанийн тендерийн талаар мэдээлж, тендерийн баримт бичгүүдийг төлбөртэйгээр олгож буй тухай мэдээллийг бид авлаа. “Оюу толгой” компани тэдгээр цахим хуудсуудад зөвшөөрөл өгөөгүй бөгөөд та бүхэн тендертэй холбоотой аливаа баримт бичиг, мэдээллийг зөвхөн “Оюу толгой” компанийн цахим хуудаснаас авах боломжтой. “Оюу толгой” нь тендерийн баримт бичиг олгохдоо ямар нэгэн төлбөр авдаггүй, түүнчлэн аливаа гуравдагч этгээдэд тийм эрх олгоогүй болно. Тэдэнд ямар нэг төлбөр төлөхгүй байхыг зөвлөж байна. Үүнтэй адил аливаа үйл ажиллагааны талаар “Оюу толгой” компанид OTProcurement@ot.mn цахим хаягаар мэдэгдэнэ үү.


Ирэх 3 сард зарлахаар төлөвлөж буй "Оролцох сонирхол хүлээн авах тухай" зарын жагсаалт:

Төрөл

Төслийн нэр

Нээлтийн огноо

Хаалтын огноо

Үйлчилгээ

Баяжуулах үйлдвэрт цэвэрлэгээний ажиллах хүчнээр хангах

12-р сар

12-р сар

Үйлчилгээ

Хуяг доторлогооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ

12-р сар

12-р сар

Үйлчилгээ

Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил

12-р сар

12-р сар

Бараа

Суудлын болон Ачааны автомашины дугуй

1-р сар

1-р сар

Бараа

Дугуй засварын материал

1-р сар

1-р сар

Бараа

Цай кофе нийлүүлэлт - ОТ уурхай

2-р сар

2-р сар

Бараа

Ерөнхий шүүлтүүр

3-р сар

3-р сар

Бараа

Цахилгааны материалууд

3-р сар

3-р сар

Бараа

Гагнуурын материалууд

3-р сар

3-р сар



Нийт 1 тендерээс 1-1
"Далд уурхайд ажиллах хүн тээвэрлэгч" нийлүүлэх тухай
2016-12-02
2016-12-12
Нийт 1 тендерээс 1-1