Ажил мэргэжил

Техникийн бичиг баримт боловсруулагч

Нээлтийн огноо: 2016-10-07
Хаалтын огноо: 2016-10-17
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Үйлдвэрт бэлтгэх хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Техникийн бичиг баримт боловсруулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Энэхүү ажлын байрны хувьд засвар үйлчилгээний ажилд тавигдах шаардлагууд, засвар үйлчилгээний ажилд хэрэглэгдэх ажлын зааварчилгааг үндэслэн ажил үүргийн жагсаалт, стандарт ажлын журам, үзлэгийн хуудас, гарын авлага болон бусад холбогдох материалуудыг боловсруулж гаргах, хянахад оршино.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагаа
  • Бичиг баримтын хөтлөлт бий болгож хөтлөх
  • Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудын хамт мэдээлэл цуглуулах, бүртгэх
  • Аливаа шинэ санал санаачлага, техникийн системийг уншигч, ажилчдад бичгээр болон амаар танилцуулах
  • Багаар ажиллах – Техникийн болон засвар үйлчилгээний багийн хамт олонтой өөрийн санаачлагаар хамтарч ажиллах
  • Бичг баримтын стандарт, арга зүй, дадлагыг хариуцаж ажиллах
  • Сургалтын материал болон бусад бүтээгдэхүүн, хэлтсийн бусад холбогдох материалыг боловсруулах
  • Бичиг баримтын хөтлөлтийг багийн ажилтан бүрт хэвшүүлэх
  • Төслийн хуваарь, хөтөлбөрт уялдуулан ажлаа эрэмбэлж зохицуулах
  • Ажилчид, оролцогч талууд, удирлагуудад бичиг баримтын талаар тайлагнах
  • Хөрөнгийн эдэлгээ, ашиглалттай холбоотой хурал уулзалтуудад оролцож холбогдох бичиг баримтыг тодорхойлох, өөрчлөх


  • Хүнд чиглэсэн ажиллагаа

  • Өөрийн ажлын гүйцэтгэл, өөрийгөө хөгжүүлэх, зан харьцаандаа хариуцлагатай байж ажлаа зөв удирдах
  • Хамтын ажиллагаа, Үнэ цэнийг бий болгох замаар хувийн бөгөөд байгууллагын ажилд үр дүн гаргах үүднээс ажлын процесс, дадлага, системд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Өөрийн ажлын гүйцэтгэлийг удирдан зохицуулж хувийн болон байгууллагын үр дүнг хүртэх

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл эсхүл Уул уурхайн холбогдох мэргэжлийн зэрэгтэй байх
  • Бичиг баримт ашиглалтын туршлагатай байх
  • Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
  • Аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
  • Зохион байгуулах, төлөвлөх, цагийг төлөвлөхдөө чадварлаг байх
  • Бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийн хамт логикоор сэтгэх чадвартай байх
  • Нарийн ширийн зүйлийг сайтар анхаардаг байх
  • Нарийн зааварчилгаа өгөөгүй байсан ч өөрөө аливаа даалгаврыг эхлүүлэн өөртөө итгэлтэйгээр төлөвлөж, явуулдаг байх
  • Уян хатан, дасан дохицох чадвартай байх
  • Маш сайн анхаарал болгоомжтой хандах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.