Ажил мэргэжил

Техникийн системийн шинжээч

Нээлтийн огноо: 2016-10-17
Хаалтын огноо: 2016-10-31
Хэлтэс: Мэдээллийн системийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Үйл ажиллагааны технологийн системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Техникийн системийн шинжээч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэ ажил үүргийн үндсэн зорилго нь бизнес, технологийн шинжилгээ, бүтээгдэхүүн, технологийн сонголт, үйл явцыг боловсронгуй болгох, мэдээллийн менежмент, стандартчиллын салбаруудын гол үйл ажиллагааны нэгжүүдэд туслах явдал юм. Техникийн системийн шинжээч нь уурхайн техникийн системийн анхан шатны хэрэгжилт, үр дүнтэй ашиглалт, тогтворжуулалт, угсралт, тасралтгүй сайжруулалтыг хийх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Техникийн системийн хүрээнд, бизнесийн хэрэгцээ шаардлагуудыг цуглуулах, техникийн стратеги боловсруулах зэргээр үйл ажиллагааны нэгжүүдийн янз бүрийн багуудад туслалцаа үзүүлнэ.
  • Аливаа бизнесийн шаардлагад технологийн ямар шийдэл ашиглах боломжтойг судлахын тулд Мэдээллийн систем мөн технологи инноваци болон Рио Тинтогийн бизнесийн бусад нэгжүүдтэй туршлага хуваалцана.
  • Аливаа шийдлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахад нь менежментийн багт туслалцаа үзүүлэхийн тулд, төлөвлөсөн системүүдийн зардал - үр ашгийн шинжилгээ болон хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ хийнэ.
  • Техникийн системийн тухайн төслийг эхлүүлэх явцад төслийн бүх урьдчилсан бэлтгэл ажлыг хийнэ.
  • Үйл ажиллагааны багийн өдөр тутмын бүтээмжийг сайжруулах, үйл ажиллагааны шийдвэр гаргахад нь туслахын тулд систем, мэдээллээр хангана.
  • Эцсийн хэрэглэгчийн дүгнэлт, нарийвчилсан туршилт болон хэрэгжүүлэлтийн дараах бусад үйлчилгээг сайжруулсан болон шинэ системд зориулан зохион байгуулж, гардан хийнэ. Бүх сайжруулсан болон шинэ системийн эцсийн хэрэглэгчдэд чиг баримжаа олгож, сургалт хийнэ.
  • Одоо байгаа техникийн системийн үр дүн, үр ашгийг дүгнэж, шинжлээд эдгээр системүүдийг сайжруулах эсвэл цаашид хөшүүрэгдэх стратегийг боловсруулна. Ийм маягаар тодорхой Салбарын техникийн системүүдийг сайжруулах тал дээр зөвлөж, идэвх санаачилгатай ажиллана.
  • Техникийн системүүдийн (WMS, OMS, MMRS, PI, Algosys, Уул уурхайн хяналт удирдлагын системүүд г.м.) хоорондын зохицлын асуудлуудыг олж тогтоож, аливаа асуудлыг шийдвэрлэнэ.
  • Үйлдвэрлэлийн тайлангийн шаардлагуудыг цуглуулахын тулд үйл ажиллагааны нэгжүүдтэй хамтарч ажиллана мөн үйлдвэрлэлийн тайлангийн дизайныг гаргаж, боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд борлуулагч нар болон МТ-ийн бусад багуудтай харилцана.
  • ОТ-н үйл ажиллагааны нэгжүүдийн шинэ техникийн системүүдийг амжилттай хэрэгжүүлж байхын тулд удирдлагын баг, гол оролцогч талууд, борлуулагч нартай нягт хамтарч ажиллана.
  • Үйл ажиллагааны нэгжүүдийн багийн хуралд оролцож, тэдгээрт өдөр тутам тулгардаг асуудал, бэрхшээл, хэрэгцээ шаардлагуудыг ойлгож авна.
  • Ил уурхай, баяжуулах үйлдвэр зэрэг үйл ажиллагааны нэгжүүдтэй нягт хамтын ажиллагаа бий болгоно.
  • Бүх техникийн систем, програмын засвар үйлчилгээний төлөвлөгөөний зохих бүртгэл хөтөлнө.
  • Тохиромжтой гэж үзвэл шинэ технологи, бүтээгдэхүүн болон ОТ-д хэрэгжүүлэх төлөвлөгөөг судалж, ойлгож авна.
  • Төслийн талбайд хэрэгжиж буй техникийн системийн төслүүдийн техникийн мэргэжилтэн, мэдээллийн эх сурвалж хэлбэрээр ажиллана.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн системийн менежмент, Компьютерийн шинжлэх ухаан, Компьютерийн инженерчлэл, Бизнесийн удирдлагын эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Уул уурхай, баяжуулалтын техникийн системийн туршлагатай байх (1 ба түүнээс дээш жил ажилласан)
  • Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны туршлагатай байх
  • Англиар харилцаа холбоо тогтоох, танилцуулга хийх маш сайн ур чадвартай байх (бичгийн болон ярианы)
  • Мэдээллийн системийн талаар ерөнхий ойлголттой байх
  • Идэвх санаачлагатай, биеэ даасан, төрөл бүрийн ажил үүргийг биелүүлэхийн зэрэгцээ нягт нямбай, уян хатан байх
  • Уул уурхайн техникийн системийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд туслах харилцаа холбоо тогтоох, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартайгаа нотлон харуулсан байна.
  • Асуудлыг шийдвэрлэхэд манлайлж, мэргэжил нэгтнүүд болон хамтран ажиллаж буй хүмүүстээ сургалт хийх чадвартай байх.
  • Эрсдэл, боломжийг урьдчилан олж тогтоож зохих арга хэмжээг авч, асуудлыг шийдвэрлэж, зөвлөмж өгөх чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.