Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Тос тосолгооны материалын дуудлага худалдааны урилга

Төрөл: Дуудлага худалдаа
Тендерийн дугаар: -
Зарласан огноо: 2016-09-13
Хаагдах огноо: 2016-10-04
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК хавсралт 1-д заасан тос тосолгооны материалуудын үнийн санал авч дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдааны босго үнийг хавсралт 1-д заасан болно.

Тос тосолгооны материалуудын зургийг хавсралт 2 харуулсан болно. Зайлшгүй тохиолдолд биечлэн үзэх шаардлагатай бол сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү тос тосолгооны материалуудыг 2016 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд 06:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар үзэж танилцаж болно.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,
Ханбогд сум, Өмнөговь аймаг, Монгол улс

Үнийн саналыг 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ (Хавсралт 3-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).

Оюу Толгой ХХК-ийн ресепшн, Моннис Цамхаг, 1 давхар
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээр 150,000 (зуун тавин мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу толгой” ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.

Анхаарах зүйлс:

  • Үзэж танилцахаар уурхайн талбар дээр ирж байгаа хүмүүс хэзээ ирэх мэдээллээ урьдчилан мэдэгдэж аюулгүй байдлийг хангах хамгаалалттай гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
  • Тухайн тос тосолгооны материалуудыг салгаж зарахгүй. Хавсралт 1-д заасан тос тосолгооны материалуудыг нийлүүлэн бөөнд нь нэг үнийн санал авч байгаа болохийг анхаарна уу.
  • Дэнчин тавьсан банкныгүйлгээний утга дээр “Тосны дуудлага худалдаа” гэж бичээд оролцогчийн “Регистерийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
    Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралтанд заасан сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалууд дээр дэнчин болох 150,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Тосны дуудлага худалдаа, ЧЖ75101402”
  • Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг тухайн дуудлага худалдаа болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
  • Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 10-р сарын 12-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн тос тосолгооны материалуудыг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.

Дуудлага худалдааны ялагчид тавих шаардлага:

  • Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш гэрээнд заагдах хугацаанд дуудлага худалдаагаар авсан сэлбэг, тоног төхөөрөмжүүд болон материалыг Оюу Толгой уурхайн талбар болон Улаанбаатар дахь агуулахаас 30 хоногийн дотор авах үүрэгтэй.
  • Худалдан авагч дуудлага худалдаанд санал болгосон төлбөрийг заагдсан хугацаанд заавал бүтнээр шилжүүлсэн байна. Төлбөрийг таллаж төлөх зэргийг хүлээн зөвшөөрөхгүй тул зардлаа бүрэн тооцож дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Оюу Толгой нь уурхайн талбарт байгаа тос тосолгооны материалуудийг зөвхөн Оюу Толгойгоос Улаанбаатар орох тогтоогдсон маршрутын дагуу тээвэрлэх боломжтой. Оюу Толгой уурхайн талбараас Улаанбаатарт байрлах агуулах хүртэлх маршрутаас хазайсан тохиолдолд тээвэрлэх боломжгүй. Энэ тохиолдолд худалдан авагч тос тосолгооны материалыг өөрийн зардлаар, тоног төхөөрөмжөөр өргөж тээвэрлэнэ. Иймд дуудлага худалдаанд оролцохоос өмнө зардлаа сайн тооцож оролцоно уу. Тос тосолгооний материалуудийн хэмжээг хавсралт 1 болон хавсралт 2-т заасан.
  • Улаанбаатар дахь агуулхад байгаа 144 ширхэг тосолгооний материалуудийг худалдан авагч өөрийн зардлаар болон тоног төхөөрөмжөөр тээвэрлэнэ.
  • Хэрвээ худалдан авагч Оюу Толгойн уурхайн талбараас өөрийн тоног төхөөрөмжөөр тээвэрлэх тохиолдолд Оюу Толгой уурхайд мөрдөгдөх аюулгүй ажиллагааний бүх дүрэм журам шаардлагыг хангасан байх бөгөөд уурхайн талбар дээр тоног төхөөрөмж жолоодох эрхийг авсан байна.

Оюу толгой ХХК
Хангамжийн хэлтэс

ХАВСРАЛТУУД
Хавсралт 1
Хавсралт 2
Хавсралт 3

.