Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Туузан дамжуургын тууз нийлүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS863047240
Зарласан огноо: 2016-11-22
Хаагдах огноо: 2016-12-05
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг “Туузан дамжуургын тууз ханган нийлүүлэх” Тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Компани нь 40 шугаманд ган төмөр утастай болон утасгүй нийт 12 орчим километрийн туузан дамжуургатай бөгөөд нийт туузан дамжуурганы тал хувь нь ган төмөр утастай туузан дамжуурга байдаг. Та бүхнийг доорх мэдээллийг Тендерт оролцох хүсэлтийн хамт ирүүлнэ үү.

Нийлүүлэгч нь дараах зүйлсийг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга, гэрчилгээ, одоогийн бизнесийн цар хүрээ, ажилчид болон хувь эзэмшигчдийн талаарх мэдээлэл;
  • Туузан дамжуургын тууз ханган нийлүүлж байсан туршлага, ложистик болон экспорт, импортийн туршлага, өмнөх үйлчлүүлэгчдийн тодорхойлолт;
  • Туузан дамжуургын тууз ханган нийлүүлэхтэй холбоотой ажиллах ажилчдын талаарх мэдээлэл, тэдгээрийн туршлага (техникийн болон худалдааны)
  • Танай компанийн сүүлийн 3-н жилийн санхүүгийн аудитаар шалгагдсан тайлан;
  • Санал болгож буй брэнд, үйлдвэрлэгч, тэдгээртэй тогтоосон одоогийн харилцаа, үйлдвэрлэгчийн хүчин чадал, санал болгож буй үйлдвэрийн байрлал, тээвэрлэлтийн төлөвлөгөө болон үйлдвэрлэгчээс ирүүлсэн захиа, нэмэлт мэдээлэл
  • Хэрэв одоогийн байдлаар компанийн болон компанийн хувь нийлүүлэгчдийн эсрэг яваргдаж буй шүүхийн үйл явц, шийдвэр байгаа бол тэр талаарх мэдээлэл;
  • Хэрхэн Оюу Толгой компанид үнэ цэнэ авчрах талаарх саналууд;
  • Хэрэв та бүхэн далд уурхайн зарласан туузан дамжуургатай холбоотой тендерт оролцсон бол тэр талаарх мэдээлэл.

Компани нь сонирхсон талуудыг зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг эсвэл Монгол хэлээр бэлдэж цахим хэлбэрээр 2016 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS863047240 Туузан дамжуурга ханган нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn Асуулт – WS863047240 – Туузан дамжуурга ханган нийлүүлэх гэж бичиж) 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.