Түгээмэл асуултууд

Санал хүсэлт »

Монгол улсын Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг. Энэхүү эзэмшлийн хувь хэмжээг 2010 оны 3 дугаар сард батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компаниуд харилцан тохиролцсон.

“Оюу толгой”-д аюулгүй ажиллагаа нэн тэргүүний ач холбогдолтой. Тухайн ажлыг аюулгүй аргаар хийх боломжгүй бол, энэ ажлыг огт хийхгүй байж болно. Бид учирч болзошгүй эрсдлийг тогтоож, бууруулах болон боломжит аюулыг тэг хэмжээнд байлгах зорилтуудаа биелүүлэхэд дэмжлэг болохуйц үйл явц, технологи, соёлыг байнга хэрэгжүүлдэг. Бидний баримталдаг ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны систем нь олон улсын стандартуудад бүрэн нийцдэг. Эдгээр нь “Оюу толгой”-н ажилтнууд, түнш байгууллагууд, орон нутгийн ард иргэдийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, сайн сайхны төлөөх бидний хандлагад үндсэн суурь дэмжлэг болдог юм.

.

“Оюу толгой”-н уурхайн цогцолбор нь Баяжуулах үйлдвэр, ил уурхай, дулааны үйлдвэр, цахилгаан болон усан хангамж, оффисийн байр, засвар үйлчилгээний газар, соёл, спортын төвөөс бүрдэнэ. “Оюу толгой” компани орон нутагт зам, эрчим хүчний дэд бүтэц, усан суваг болон “Ханбумбат” нисэх буудал зэрэг дэд бүтцийг барьж өгсөн.

Баяжуулах үйлдвэр одоогийн байдлаар өдөрт 100,000 гаруй тонн хүдэр боловсруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Уурхайн үйлдвэрлэл хэсгээс уншина уу.

Орон нутгийн иргэд Хамтын оролцооны байгаль орчны мониторинг хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны үндсэн гол олон үзүүлэлтүүдээр мониторинг хийх ажилд идэвхтэй оролцдог. Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Орон нутгийн иргэдийн хөгжил цэцэглэлт, сайн сайханд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үйл ажиллагааны улмаас үүсч болох аливаа нэг сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж бууруулах арга хэмжээ авахаар чармайн ажилладаг. Орон нутгийн эрх барих байгууллагууд, ард иргэд болон олон нийтийн бусад төлөөллийг идэвхтэй оролцуулж, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг аль болохоор орон нутгийн компаниудаас худалдан авах замаар орон нутгийн эдийн засаг, ахуй амьдралыг сайжруулахыг хичээж байгаа юм.

“Oюу толгой” компани шинэ нийлүүлэгчдээс тухайн салбартаа мэргэшсэн, өрсөлдөх чадвартай байх, “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны цар хүрээнд тохирсон чанар, хэмжээтэй нийлүүлэх чадвар, түүнчлэн эрүүл ахуй, аюулгүй байдал болон байгаль орчны шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг. Тиймээс нийлүүлэгчдэд нээлттэй тендерт оролцох боломж олгох бөгөөд Оюу толгойтой гэрээ хийх эрхтэй болохын тулд тэднийг урьдчилсан үнэлгээнд орохыг шаарддаг. Бид бүх нийлүүлэгчдээ тодорхой үе шат, хуваарийн дагуу урьдчилсан үнэлгээнд урьж оролцуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Худалдан авалт хэсгээс авна уу.

Бид Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагын тэнцвэрийг олж тогтвортой хөгжлийг хангах үүрэг хүлээсэн. Бид нийгэм эдийн засгийн болон байгаль орчны асуудалд түлхүү анхаарч Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогодоо дэлгэрэнгүй тусгасан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Байгаль орчин хэсгээс уншина уу

.

Нээлттэй ажлын байрны заруудыг өөрийн цахим хуудас болон өдөр тумын Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан, Нийслэл таймс сонинуудад нийтэлдэг. “Оюу толгой” компанид ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр хураамжгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Ажлын мэргэжил хэсгээс уншина уу

.

“Оюу толгой” ХХК Монголын мэргэжлийн боловсролын салбарт 126 сая ам.долларын хөрөнгө оруулалттай томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалт дараахь 3 чиглэлтэй байна. Үүнд:

  • Дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын төв барих
  • Одоо байгаа сургуулиудыг шинэчлэн сайжруулахад хөрөнгө оруулалт хийх
  • Дэлхийн жишигт нийцсэн Мэргэжлийн боловсролын сургуулийн тогтолцоог улсын хэмжээнд хөгжүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж, хөрөнгө оруулалт хийх.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Боловсрол, сургалт хэсгээс уншина уу.