Тендер - Гүний уурхайн төсөл

Төвлөрсөн халаалтын зуухны байгууламжийн барилгын ажил

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: CW2099459
Зарласан огноо: 2016-10-13
Хаагдах огноо: 2016-10-27
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК ('Тендер зарлагч') нь төвлөрсөн халаалтын зуухны байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолтой байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгогдсон гүйцэтгэгч нь одоо байгаа төвлөрсөн халаалтын зуухны өргөтгөлийн ажлыг хийх юм. Гэрээнд байгууламжийн өргөтгөлтэй холбоотойгоор уурхайн талбарт явагдах бүх ажил багтахын дотор газар шорооны ажил, структур, тоног төхөөрөмж суурилуулалт, шугам хоолой, цахилгаан, автоматжуулалтын ажлууд орох бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Бүх томоохон тоног төхөөрөмж үнэгүй хангагдах боловч ган, шугам хоолой, кабель зэрэг бөөний бараа материалуудыг сонгогдсон гүйцэтгэгч өөрөө худалдаж авах шаардлагатай. Өргөтгөлийн ажлын хүрээнд 29 мегаваттын нүүрсээр галладаг хоёр уурын зуух болон дагалдах тоног төхөөрөмжийг ган хийцтэй шинэ байгууламжид суурилуулна. Одоо байгаа сэнсний байгууламжийг өргөтгөж, шинэ зуухнуудад зориулсан шинэ ID төрлийн сэнснүүдийг байршуулна. Гэрээний хүрээнд тоос цуглуулах байгууламж, шохойн чулуун систем, хаягдал утааны суваг зэргийг суурилуулна. Одоо байгаа удирдлагын өрөөнд шинээр удирдлагын систем суулгана. Ажлын цар хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт материал болон түүнд дурдсан техникийн зургуудаас авна уу.

Сонирхсон ханган нийлүүлэгч гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээний асуулгыг бөглөж, мөн дагалдах баримт бичгүүдийг хүссэний дагуу гаргаж өгөх ёстой.

Тендер зарлагч нь сонирхсон ханган нийлүүлэгчдээс зөвхөн тендерийн санал авах зорилготой бөгөөд аливаа ханган нийлүүлэгч буюу ханган нийлүүлэгчдээс худалдан авалт хийхтэй холбоотой ямар нэг амлалт, мэдэгдэл өгч байгаа биш болно.

Энэхүү ажлын цар хүрээнд гэрээнд (буюу гэрээнүүдэд) Монголын талын оролцоог хангах нь чухал болохыг Тендер зарлагч онцолж байна. Ийм учраас олон улсын гэрээт гүйцэтгэгч байгууллагууд Монголын гэрээт гүйцэтгэгчдийг татан оролцуулах, хамтарсан компани байдлаар ажиллах талаар бодолцож, ийм боломж хэр байгаагаа дэлгэрэнгүй мэдээлэхийг зөвлөж байна. Мөн адил монгол гэрээт гүйцэтгэгчид хэрэв өөрсдийгөө ажлын аль нэг бүрэлдэхүүн хэсгийг (жишээлбэл, байгууламжийн зураг төслийн элементүүдийг) гүйцэтгэх хангалттай чадамж байхгүй гэж үзэж байвал олон улсын гэрээлэгч этгээдүүд болон зөвлөх байгууллагуудтай хамтарсан байдлаар шаардлагатай дэмжлэгийг авах нь зүйтэй.

Та бүхэн саналаа англи, эсвэл монгол хэлээр бэлтгэж OTUGRFxBox@ot.mn (нэр: CW2099459 – Төвлөрсөн халаалтын зуухны байгууламжийн барилгын ажил) хаягаар 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө ирүүлнэ үү. Сонирхсон этгээдүүдээс зөвхөн электрон байдлаар саналыг хүлээн авна.

Та холбогдох асуултаа OTUGRFxBox@ot.mn (нэр: CW2099459 – Төвлөрсөн халаалтын зуухны байгууламжийн барилгын ажил) хаягаар 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө асууна уу.

Тендер зарлагч нь дутуу, эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн аливаа баримт бичгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан, эсвэл цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Жич: Тендер зарлагч нь зарим багц ажлуудын инженерчлэл, худалдан авалт зэрэг орсон Төсөлтэй холбоотой үйлчилгээнүүдийг явуулахаар “Жэйкобс инженеринг Сингапор Пте Лимитед” (“Жейкобс” гэх) компанийг татан оролцуулаад байгаа билээ. Гэрээ гүйцэтгэх чадварын үнэлгээний процессыг Тендер зарлагчийн өмнөөс “Жэйкобс” гардан хийх болно.

.