Ажил мэргэжил

Төлөвлөлтийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2016-11-05
Хаалтын огноо: 2016-11-15
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн зохицуулагч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн зохицуулагч нь төслийн гүйцэтгэлийн төлөвлөлттэй холбоотой нөөцийн хязгаарлалт, зөрүү болон бусад асуудлуудыг шийдвэрлэх, зохион байгуулах замаар төлөвлөлтийг нэгдсэн байдлаар, Оюу толгойн гүний уурхайн бусад багуудтай уялдуулан гаргах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн хэлтсүүдийн төлөвлөлтийн ажилтнуудтай хамтран төлөвлөлт/хуваарьт гарсан зөрүүг засч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Өргөтгөл, барилга, засвар үйлчилгээ, босоо амын ашиглалт, ложистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг зарлагын ерөнхий тоймыг харгалзан боловсруулах, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй мэдэгдэх;
  • Үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, ажлын процессыг өөрийн хэлтэс, төслийн нийт багууд болон бизнесийн үндсэн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах;
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон босоо амны төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах;
  • Уурхайн техникийн үйлчилгээ, геотехник, засвар үйлчилгээ, барилга, босоо амны ашиглалт, ложистик, төслийн хяналт, инженерчлэлийн багтай үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож, гүйцэтгэлийн төлөвлөлтийг системтэй, стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулах;
  • Уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн шинжээч, төлөвлөлтийн зохицуулагч, ахлах шинжээч болон хэлтсийн төлөвлөлтийн албан тушаалтнуудтай хамтран ажлын хуваарь, төлөвлөлтөнд гарсан зөрүүг тодорхойлж, дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
  • Төлөвлөлтийн ахлах шинжээчид жилийн болон улирлын нэгдсэн төлөвлөлтийн процест гарсан алдаа, зөрүүг тодорхойлж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, бодит цаг тухайд нь оновчтой бодит мэдээллээр хангах,
  • Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна;
  • Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн бакалавр зэрэг (Уурхайн инженер, металлургийн инженер, үйлдвэрлэлийн инженер, процессын инженер) болон үүнтэй дүйцэх мэргэжил эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Төслийн менежментийн туршлага хуримтлуулсан байх
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын программ дээр ажилласан туршлага (тухайлбал Deswiq, Vulcan, MineSight, Atlas болон бусад)
  • Ил болон гүний уурхай болон засвар үйлчилгээний төлөвлөлтийн ажил үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • MS Office программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх

Өргөдөл гаргагч нь уул уурхай, барилга болон гэрээний чиглэлээр ажиллаж байсан туршлагаа өргөдөл дээрээ дэлгэрэнгүй бичихийг зөвлөж байна.

Өргөдөл гаргагч нь материалаа 2016 оны 11 дүгээр сарын 15 өдрийн 17:30 цагаас өмнө доорх хаягаар бүрдүүлж өгнө үү.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.