Ажил мэргэжил

Төлөвлөлтийн шинжээч

Нээлтийн огноо: 2016-11-07
Хаалтын огноо: 2016-11-15
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн шинжээч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн шинжээч нь Оюу толгойн гүний уурхайн төсөлд оролцогч бүх байгууллагын гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг бэлтгэх үүрэгтэйгээр ажиллана. Түүнчлэн төлөвлөлтийн зөрүү үүссэн эсэхийг өдөр тутам хянах, ажлын гүйцэтгэлийг төлөвлөгөөний зорилттой тулгаж дүгнэлт гаргах, гарсан зөрүүг тодорхойлж Оюу толгойн гүний уурхайн бүх хэлтсийн төлөвлөгчдийн боловсруулсан ээлж, өдөр, долоо хоног, сар болон улирлын төлөвлөгөөнд тусгуулна.

Үүрэг даалгавар

  • Долоо хоног, сар тутмын гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг (өдөр тутам, ээлж бүрт хэрэгжих) боловсруулах;
  • Уурхайн төлөвлөлтийн зохицуулагч, төлөвлөлтийн ахлах шинжээч болон бусад төлөвлөлтийн ажилтнуудтай хамтран ажлын хуваарьт гарсан зөрүүг тодорхойлж, дүгнэлт гаргах;
  • Гүний уурхайд ажил үйлчилгээ явуулж буй оролцогч талуудын төлөвлөлтийн ажилтнуудтай харилцан санал солилцох, хамтран ажиллах замаар хэлтсийн төлөвлөлт/хуваарилалтыг нэгдсэн төлөвлөлттэй уялдуулах;
  • Өргөтгөл, барилга, засвар үйлчилгээ, босоо амын ашиглалт, ложистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг зарлагын ерөнхий тоймыг харгалзан боловсруулах;
  • Үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, ажлын процессыг өөрийн хэлтэс, төслийн нийт багууд болон бизнесийн үндсэн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах;
  • Тайлан гаргах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг тодорхойлж, цаашдын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, асуудлыг шийдвэрлэх;
  • Ажлын хуваарь, ажлын цар хүрээнд гарсан өөрчлөлт, өсөлт бууралтын мэдээллийг уурхайн төлөвлөлтийн зохицуулагч болон төлөвлөлтийн ахлах шинжээчид мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах;
  • Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн бакалавр зэрэг (Уурхайн инженер, металлургийн инженер, үйлдвэрлэлийн инженер, процессын инжеер) болон үүнтэй дүйцэх мэргэжил эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Нарийвчилсан төлөвлөлтийн ажил үүргийг гардан гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын програм дээр ажилласан туршлага (тухайлбал Deswiq, Vulcan, MineSight, Atlas болон бусад)
  • Ил болон гүний уурхай болон засвар үйлчилгээний төлөвлөлтийн ажил үүргийг гүйцэтгэж байсан туршлагтай бол давуу тал болно.
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвартай байх
  • Төслийн менежмент дээр ажилласан туршлагатай бол сайн
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.