Ажил мэргэжил

Төслийн удирдлагын ажилтан

Нээлтийн огноо: 2016-10-07
Хаалтын огноо: 2016-10-17
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Үйлдвэрт бэлтгэх хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Төслийн удирдлагын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Гүний уурхайн төслийн 2-р үе шатны үйл ажиллагааны бэлэн байдлын хөтөлбөрийн ажлын хуваарийг зохицуулах, тайлагнах, санхүүгийн ба эрсдэлийн удирдлага болон эрэмбэлэх ажлуудыг хэлтэсийн менежерийн зааварчилгааны доор хэрэгжүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • ҮАББ-ын төсөвийн санхүүгийн бүтэц ба өртөг хяналт, сарын тайланг удирдах
  • Уурхайн мастер төлөвлөгөөний дагуу хуваарийн зохицуулалт хийх, нөөцийн тохиргоо хийж долоо хоног тутмын тайлан гаргах
  • Чанарын баталгаа/удирдлага, тайлан баримтын хяналт хийх
  • Төслийн удирдлагын баримтын хяналт хийх
  • Инженерчлэл, барилга угсралт, гэрээний менежментийн тайлангуудын хуваарь хийх
  • Төслийн тайлангийн хуваарь зохицуулах, хүлээлгэн өгөх
  • Үйл ажиллагааны бэлэн байдлын менежерт хөтөлбөрийн ажлын хэмжээ, цаг хугацаа, өртөг, чанар, аюулгүй ажиллагаа, загвар ба баримт, хамтрагч талуудтай харилцах, худалдан авалт, загвар/эрсдэл/аюулгүй үйл ажиллагааны судалгаа болон ажлын ахицын тайлантай холбогдох үйл ажиллагаануудад туслаж ажиллах.
  • ҮАББУ-ын гэрээний захиргааны ажлууд болох, ажлын цар хэмжээ ба тендер/гэрээ бэлтгэх, харилцаа (бэлтгэл/хариу, бүртгэл гм) хуралд суух, гэрээний хурлын тэмдэглэл хөтлөх, гэрээний өөрчлөлтүүд ба төлбөр, өртөг ба хуваарийн хяналт, ажлын ахицын тайлан, нөөцийн хуваарь, ажлын шалгалт, (туршлага ба сургалтын хэмжээнд) ажлын дуусгавар болтол хариуцах.

Тавигдах шаардлага

  • Төслийн менежмент, бизнесийн удирдлага, инженерийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн диплом, сертификаттай байх
  • Төслийн менежментийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх
  • Төслийн менежментийн чиглэлээр сургалтанд хамрагдсан бол давуу талтай
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Primavera P6 V6 талаарх мэдлэгтэй байх
  • Төлөвлөгөө зохиох программууд дээр ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.