Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Улс хоорондын тээвэр зуучийн үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS726535447
Зарласан огноо: 2016-04-26
Хаагдах огноо: 2016-05-09
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг “Улс Хоорондын Тээвэр Зуучийн Үйлчилгээ”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Гүйцэтгэх ажлын хэмжээ:

  • Уурхайн тоног төхөөрөмж, бараа материалыг БНХАУ-ын Ганцмод хилийн боомтонд байрлах гаалийн хяналтын бүсээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Оюу Толгой Уурхайн талбай дахь Гаалийн хяналтын бүсэд тээвэрлэн хүргэх
    • Тоног төхөөрөмж, бараа материал нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эсвэл гуравдагч улсад үйлдвэрлэгдэн БНХАУ-ын нутаг дэсгэрээр дамжин ирж буй юм
  • БНХАУ-ын Ганцмод хилийн боомт, МУ-ын Гашуун Сухайт хилийн боомт эсвэл Оюу Толгой уурхай дахь гүний гаалийн салбарт тоног төхөөрөмж, бараа материалын экспорт, импорт болон дамжин өнгөрөх гаалийн бүрдүүлэлт болон зуучлалын үйлчилгээ үзүүлэх
  • Тоног төхөөрөмж, бараа материалыг тээвэрлэхэд шаардлагатай овор хэмжээ, даацын хувьд тохиромжтой өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдтэй байх:
    • Даац – 1 тонн
    • Даац – 5 тонн
    • Даац – 10 тонн
    • Даац – 20 тонн
    • Даац – 40 тонн
  • Улс Хоорондын Тээвэр Зуучийн үйлчилгээг найдвартай гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагаа хариуцсан туршлагатай баг болон мэргэшсэн жолооч нартай байх
  • Улс Хоорондын Тээвэр Зуучийн үйлчилгээг зохих хууль дүрэм, стандартын дагуу гүйцэтгэх
  • Улс Хоорондын Тээвэр Зуучийн үйлчилгээг Компанийн Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгал Орчны бодлого журамд нийцүүлэн гүйцэтгэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Нийлүүлэгчийн Улсын болон НӨАТ бүртгэлийн гэрчилгээ
  • Холбогдох тусгай зөвшөөрөлүүд
    • Гаалийн итгэмжлэл болон Гаалийн Зуучлал хийх зөвшөөрөл
    • Улс Хооронд байнгын ачаа тээвэрлэх зөвшөөрөл
    • Өөр бусад шаардлагатай зөвшөөрөл
  • Нийлүүлэгчийн компанийн Дүрэм болон хувь эзэмшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
  • Сүүлийн 3-н жилийн санхүүгийн аудит (2013, 2014, 2015)
  • Дэлгэрэнгүй мэдээлэл:
    • Байгууллагын бүтэц зохион байгуулалт болон нийт ажилчдын тоо
    • Гол ажиллах хүчин болон тэдгээрийн мэдлэг ур чадвар болон туршлага
  • Урьд нь Тээвэр Зуучийн үйлчилгээг Ганцмод болон Гашуун Сухайт хилийн боомтоор гүйцэтгэж байсан туршлага
  • Одоогийн ба өмнөх Харилцагчдын тодорхойлолт

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS726535447 – Дотоод Тээвэр Зуучийн Үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS726535447 – Дотоод Тээвэр Зуучийн Үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.