Ажил мэргэжил

Ус, Хог хаягдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2016-11-24
Хаалтын огноо: 2016-12-08
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Байгаль Орчны хэлтэсд Оюу толгой уурхайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Ус, Хог хаягдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Багийн үйл ажиллагаа: Ус болон Хог хаягдлын баг нь Байгаль орчны хэлтсийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Ус, Хог хаягдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн тус багийг удирдлагаар хангаж ажилладаг. Тус ахлах мэргэжилтэн байгаль орчны усны болон хог хаягдлын асуудал хариуцан холбогдох бүх шаардлагуудыг хангаж ажиллана. Мөн түүнчлэн энэ ажлын байр нь байгаль орчны бусад үйл ажиллагаануудтай нягт уялдан ажиллах бөгөөд нийт байгаль орчны хэлтсийн хамт олонд удирдлага болон шаардлагатай дэмжлэгийг үзүүлдэг.

Ажлын байрны үндсэн зорилго: Ус, Хог хаягдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нь Оюу Толгой төслийн усны менежмент, хяналт шинжилгээ-мониторингийн үйл ажиллагаа, эрдсийн болон эрдсийн бус хог хаягдлын удирдлага зохицуулалтыг төслийн үндсэн стандарт шаардлагын дагуу зохион байгуулж, түүний гүйцэтгэлийг удирдлагын өмнө бүрэн хариуцаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөлт
    • Ус болон хог хаягдлын хяналт шинжилгээ мониторинг, шалгалт, аудит, хамтын ажиллагаа болон хяналтын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах.
    • Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу гүйцэтгэх байгаль орчны шаардлагууд болон үүрэг даалгаваруудыг бүрэн хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө болон усны мониторингийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг хангах.
    • Мэргэжлийн болон мониторингийн мэдээллийг удирдлага болон Рио Тинтогийн мэргэжилтнүүдэд хүргэн стратегийн төлөвлөлт хийхэд оролцох.
    • Санаачлагатай, идэвхитэй үйл ажиллагааг зохион байгуулж аливаа эрсдлийг урьдчилж харах, хариу арга хэмжээ төлөвлөх чадвартай байх шаардлага тавигдана. Ялангуяа Говийн бүсийн эмзэг, нарийн бүтэцтэй гидрогеологийн нөхцөл болон өндөр шаардлага бүхий үндэсний зохицуулалтын шаардлагуудыг ханган ажиллах.
  • Мэргэжлийн дэмжлэг болон төслийн удирдлага, бусдыг хөгжүүлэх:
    • Байгаль орчны болон усны, хог хаягдлын хяналт шалгалт, аудит, хяналт шинжилгээ мониторингийн үйл ажиллагааг зохион байгуулах.
    • Бусдыг хөгжүүлэх, сургах, дэмжлэг үзүүлэх замаар усны болон хог хаягдлын удирдлага, хөтөлбөр стандартын хэрэгжилт, мэргэжлийн арга зүй, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэж ажиллах.
    • Ус болон хог хаягдалтай холбоотой төслүүдийг удирдан зохион байгуулах, төслийн хэмжээний буюу бүхэл Рио Тинто групийн хэмжээний чухал төслүүдэд оролцох, хувь нэмрээ оруулах.
  • Холбогдогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллагааг хөгжүүлэх
    • Орон нутгийн иргэд, нутгийн удирдлага, засаг захиргааны байгууллагууд, Оюу толгой төслийн удирдлага, ахлах ажилтнууд болон ажилтнуудтай ус болон хог хаягдлын үүрэг хариуцлага, үйл ажиллагаа болон төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар үр дүнтэй хамтран ажиллах.
    • Оюу толгой төслийн хэмжээнд ус болон хог хаягдалтай холбоотой тэргүүний туршлага үйл ажиллагааг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Дүн шинжилгээ хийх болон тайлаглах
    • Усны мониторингийн үр дүн, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шаардагдах арга хэмжээнүүдийг тодорхойлох, зөвлөх, устай холбоотой байгаль орчны нөлөөлөл, үр дагаварт арга хэмжээ авах.
    • Байгаль орчны уулзалт, семинар, хуралд оролцох, төслийн дотоод болон гадаад хамтран ажилладаг талуудад ус болон хог хаягдлын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн мэдээллийг үр дүнтэй хүргэх.
    • Ус байгаль орчны холбоотой бүх тайланг холбогдох талуудад хүргэх, тухайлбал: усны хэрэглээ, үр ашигтай байдал, гүний усны ашиглалт, орон нутгийн усны нөхцөл байдал, нөлөөллийн байдал гэх мэт асуудлыг үнэлэх, тайлагнах.
    • Хог хаягдал, химийн асуудалтай холбоотой тайлан, бүртгэл, мэдээллийг дотоод болон гадаад харилцагч талуудад хүргэх, удирдлага зохион байгуулалтаар хангах.
    • Химийн бодис болон хог хаягдлын асгаралт, алдагдлын хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бохирдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах, хамтран ажиллах
    • Хортой болон аюултай хог хаягдлыг саармагжуулах, дахин ашиглах арга замыг төлөвлөх, хэрэгжүүлэх.
  • Баг хамт олныг удирдан зохион байгуулах
    • Баг хамт олныг манлайлах, удирдан чиглүүлэх, ур чадвар гүйцэтгэлийг сайжруулах.
    • Багийн гишүүдийг хөгжүүлэх, боломж олгох, дэмжих.
    • Багийн гишүүдийг тус тусын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх удирдлагаар хангах.

Тавигдах шаардлага

  • Ус болон холбогдох байгалын шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн дээд боловсролтой байх;
  • Усны менежмент, гидрогеологи болон бусад холбогдох байгаль орчны шинжлэх ухааны чиглэлээр их сургуулийн магистрийн зэрэг хамгаалсан бол давуу тал болно;
  • Усны менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай, ялангуяа уул уурхайн салбарт ажилласан бол давуу тал болно;
  • Байгаль орчны хяналт шинжилгээ, мониторингийн арга техникийн талаар болон байгаль орчны (ус болон хог хаягдлын) хууль эрхзүйн мэдлэгтэй;
  • Жолоо барих эрхтэй байх шаардлагатай;
  • Монгол Англи хэлний харилцааны болон бичгийн өндөр чадвартай;
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай;
  • Монгол Улсын хууль эрхзүй, стандартын өргөн мэдлэгтэй;
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай;
  • Тайлан бичих, боловсруулах ур чадвартай;
  • Байгаль цаг уур, уул уурхайн нөхцөлд ажиллах, дасан зохицох чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.