Уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой” бол бүтээн байгуулалт нь үргэлжилж буй дэлхийн хэмжээний томоохон зэсийн ордны нэг юм. Бид 2012 оноос “Оюу толгой”-н ил уурхайгаас хүдэр олборлож байна. Одоогийн байдлаар үйлдвэрлэж, экспортолж байгаа бүх бүтээгдэхүүн эндээс гарч байгаа юм.

Ил уурхайгаас олборлосон хүдрийг “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн шат дамжлагаар боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Бид баяжмалаа авто замаар тээвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж байна.

Бид ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт явуулж, газрын гүнээс өндөр агуулгатай хүдэр олборлох юм.

Ил уурхай

Ил уурхай

Бид “Оюу толгой”-д нээсэн гурван ордын нэг болох Өмнөд Оюугаас хүдэр олборлодог. Ашигт малтмал олборлох үйл явц тэсэлгээ, малталт, хөрс хуулалт, анхдагч бутлуур гэсэн ...

Баяжуулах үйлдвэр

Баяжуулах үйлдвэр

Анхдагч бутлуураас газар дээрх туузан дамжуулагчаар хүдэр баяжуулах үйлдвэрт хүрч, тэндээ хэд хэдэн механик, химийн иж бүрэн дамжлагаар боловсруулагдаж, экспортод гаргахад бэлэн эцсийн бүтээгдэхүүн ...

Экспорт

Экспорт

Баяжуулах үйлдвэрийн дамжлагуудаар дамжсаны дараа баяжмалыг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хоёр тонны багтаамжтай уутанд савлаж машинд ачна. Эдгээр ачааны машинуудын цуваа “Оюу толгой”-н уурхайгаас ...

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12км сунан тогтох бөгөөд ...

Зэс ба түүний хэрэглээ

Бид зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, хот барих дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологи зэрэг нь орчин үеийн амьдралыг бий болгоход зэс хэрхэн чухал ...