Хамтын ажиллагаа, Санхүүжилт

Хамтын ажиллагаа, Санхүүжилт

Хамтран ажиллах, санхүүжилт хүсэх өргөдөл гаргах тухай
“Оюу толгой” компани болон Рио Тинто групп Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилт тавин ажиллаж байна. Бид байгаль орчин, боловсрол, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийн удаан хугацааны, тогтвортой, бодитой үр дүнд хүргэх төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд авч үздэг.

Мөн уурхайн хөрш зэргэлдээх аймаг орон нутаг болох Өмнөговь аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг тэргүүн ээлжинд дэмжин ажиллахыг зорьж байна.

“Оюу толгой” компани болон Рио Тинто группээс төслийн санхүүжилт хэрхэн хүсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн хуудас болон санхүүжилт хүсэх өргөдлөөс авна уу.

Оюу толгой” компаниас санхүүжилт олгосон төслийн тухай мэдээлэл
Бид санхүүжилт олгосон төслийн талаарх мэдээллийг энэхүү цахим хуудас болон жил бүрийн Тогтвортой хөгжлийн тайлангаараа олон нийтэд мэдээлж байна.

Нэмэлт мэдээллийг “Оюу толгой”-н Нийгмийн харилцааны хэлтсээс лавлана уу.