Бидний тухай

Хувь хүний нууцыг хамгаалах бодлого

“Оюу толгой” компани өөрийн цахим хуудсаар зочилсон хүмүүсийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй ханддаг. Манай цахим хуудсанд зочлох үеэр таны талаар цуглуулсан мэдээллийг хэрхэн ашиглахтай холбоотой бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Бид өөрийн цахим хуудсыг удирдах, сайжруулах зорилгоор күүки ('web analytic' cookies) ашиглан веб хэрэглээний загварыг судалж байдаг. Эдгээрийг сурталчилгаа болон бусад материал илгээх зорилгоор ашигладаггүй. Бид мөн таныг манай цахим хуудсаар зочлох үед таны домайн болон IP хаягийг автоматаар хуулж авдаг. Энэ мэдээллийг ашиглан таныг ямар хүн болохыг тогтоох боломжгүй. Харин цахим хуудас үзэхэд ашиглаж буй таны компьютер болон газар зүйн байрлалыг тогтооход л ашигладаг юм.

Энэхүү вебсайт нь “Оюу толгой”-н эрхэлж буй бусад үйл ажиллагаа болон гуравдагч талын вебсайттай холбоос бүхий болно. Өөрийн хувийн мэдээллийг бусад вебсайтуудад ил болгохын өмнө тухайн сайтуудын нууцлалын холбогдолтой мэдэгдлүүдийг уншиж үзэхийг зөвлөж байна. “Оюу толгой” ХХК нь энэхүү вебсайтаас өөр бусад вебсайтуудын нууцлалтай хамаарах үйл ажиллагаа, агуулгын талаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Та биднээс ямар нэгэн мэдээлэл, бараа, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хүсэмжилж болох ба ингэхдээ өөрийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллээ ирүүлэх шаардлагатай болно. Энэхүү мэдээллийг бид хадгалах бөгөөд тухайн мэдээллийг “Оюу толгой” ХХК-иас гадагш ямар нэгэн этгээдэд ямар нэгэн зорилгоор дамжуулахгүй ба харин таны хүсэмжилсэн тухайн мэдээлэл, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг өгөхөд тусалж болох гуравдагч талд дамжуулж болно. Гэхдээ шаардлагатай тохиолдолд таны лавлагаанд хариу өгөх зорилгоор таны ирүүлсэн мэдээллийг “Оюу толгой” ХХК-ийн бусад хэлтэст шилжүүлж болно. Энэхүү мэдээллийг бидэнд илгээснээр та үүнд багтсан буй таны хувийн мэдээллийг “Оюу толгой” ХХК дотор дамжуулах, энэ зорилгоор “Оюу толгой” ХХК ашиглахыг зөвшөөрч буй болно.

Бид өөрсдийн Нууцлалын тухай мэдэгдлийг байнга шинэчлэж байх төлөвлөгөөтэй тул энэхүү мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчилж болно. Тухай бүр нь шинэчилсэн Нууцлалын тухай мэдэгдлийг бид вебсайт дээрээ гаргаж байх ба үүнд оруулсан бүх өөрчлөлтийг багтаана. Бидний бодлогын сүүлийн хувилбарыг үзэхийн тулд таныг ойр ойрхон манай сайтыг шалгаж байхыг санал болгож байна.