Ажил мэргэжил

Хуурамч ажлын байрны санал

“Оюу толгой” компанид, эсвэл үүнтэй хамааралтай зуучлагч байгууллагад ажилладаг хэмээн өөрсдийгөө итгүүлж, бусдыг ажилд оруулж өгнө хэмээн зарим хүн бусдаас төлбөр, хураамж авах тохиолдол гардаг.

Манай компани ажиллах хүчнээ ажилд авахдаа ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй болохыг баталгаажуулж байна.

Хэрэв танд “Оюу толгой”-д ажилд ороход тусална хэмээн мөнгө, төлбөр нэхэмжлэх хувь хүмүүс хандвал тэдэнд бүү итгэж, тэдний үйлчилгээг бүү аваарай.

“Оюу толгой” нь нээлттэй ажлын байруудыг тухай бүрт өдөр тутмын сонинууд, өөрийн цахим хуудасны Ажлын байр хэсгээр олон нийтэд байнга зарладаг.

“Оюу толгой”-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэг төлбөр, хураамж байхгүй болно.