Ажил мэргэжил

Хяналт, автоматжуулалтын инженер

Нээлтийн огноо: 2016-09-19
Хаалтын огноо: 2016-09-26
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүнийн уурхайн төсөл-Инженерчлэлийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хяналт, автоматжуулалтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь төрөл бүрийн инженерийн үйлчилгээ үзүүлэгчид болон инженерчлэл, хангамж, барилга угсралтын удирдлагад бүхий л тал дээр техникийн удирдамжийг өгөх, техникийн асуудал дээр үйл ажиллагааны багтай холбоотой бүхий л талуудтай хамтарч ажиллах, радио давтамжийн интерференц болон техникийн холбоотой асуулт, хүсэлтүүд дээр зөвшөөрөл өгөх, инженерийн гүйцэтгэл дээр нь чанарын үнэлгээг хийж гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Техник, уурхайн судалгаа ба шалгалт (зөвшөөрөл өгөх гэх мэт холбогдох шаардлагууд орно) инженерийн өргөн хүрээний ажлуудын чухал үе шатуудад багийн гишүүн болж оролцоно.
  • Асуудлыг шийдвэрлэж загварчлалыг гаргахад шаардлагатай инженерийн техникийг сонгон ашиглах
  • Нарийвчилсан KPI (гол гүйцэтгэлийн хэмжүүр) дээр сайн үр дүнгүүдийг гаргаж ажиллахад үүрэг хариуцлага хүлээх
  • Өөрийн хүлээн авсан төслүүдэд шаардлагатай баримт бичгүүдийн бүрдүүлэлт дээр удирдамж өгч ажиллах
  • Тухайн ажилд томилогдсон инженер, дезайнерүүд, техникчидээс бүрдэх багуудыг техникийн удирдлагаар хангах
  • Инженерийн ямар арга барилаар тухайн ажлыг хийх тал дээр байр сууриа илэрхийлж, төлөвлөлт, төлөвлөгөө гаргахад биечлэн оролцох
  • Тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг илрүүлж, тэдгээрийг бууруулах арга хэмжээ авах
  • Төсөл болон өгөгдсөн ажил үүрэгт оролцож байгаа талуудтай нягт холбоотой ажиллах
  • Аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба өөрийн хариуцаж буй хэсэгт бүхий л ажлууд нь одоо мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрэм журам болон ЭМААБО-ны стандартуудад бүрэн нийцэж байхад анхаарч ажиллана.
  • Үзлэг тест хийсний дараа болон босоо амыг хүлээлгэж өгөх зэрэг ажлуудад үйл ажиллагааны багуудад техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженерийн бакалавр эсвэл ижил түвшний чадвар, цахилгааны болон хянлалтын ситемээр мэргэшсэн байх
  • Холбогдох чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлага
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага
  • Төслийн удирдлагын чиглэлээр үнэмлэх,сертификаттай байх
  • Цахилгааны хяналтын инженерийн тал дээр техникийн өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр түвшний ур чадвар шаардлагатай
  • Монгол улсын жолооны үнэмлэх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.