Төлөөлөн удирдах зөвлөл

Чинчулууны Алтаннар

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Ч.Алтаннар 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд санхүүгийн дэд профессороор ажилладаг ба өмнө нь АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британий Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюу Толгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тэрээр 2002 онд МУИС-ийг математикч мэргэжлээр, ШУТИС-ийг санхүүгийн мэргэжлээр төгсч, мөн АНУ-ын Флоридагийн их сургуульд 2005 онд Хэрэглээний математикийн Магистр (M.Sc), 2007 онд Доктор (Ph.D) цол хамгаалсан. Ч. Алтаннар математикийн болон тооцон бодох санхүүгийн чиглэлээр олон улсын түвшинд ном зохиол, эрдмийн ажлууд олныг туурвисан эрдэмтэн юм.