Гүйцэтгэх удирдлагын баг

Шуркагийн Байгалмаа

Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер

Шуркагийн Байгалмаа “Оюу толгой” ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий менежерийн албан тушаалд 2013 онд томилогдсон. Байгалмаа нь “Оюу толгой” ХХК-ийн зүгээс Өмнөговийн ард иргэдтэй хамтран ажиллах, компанийн орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр зэргийг хариуцан ажиллаж байна.

Байгалмаа нь Монгол улсын олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан. Тухайлбал, “Оюу толгой” компанид орохоос өмнө Монголын Уул Уурхайн Корпораци/Энержи Ресурс ХХК-д Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Ухаа-Худаг төслийн 1, 2 дугаар үе шатын Менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлыгамжилттай удирдан зохион байгуулсан бөгөөд тухайн төслийн томоохон дэд бүтцийн барилга бүтээн байгуулалт, Ухаа-Худаг нүүрсний уурхайн үйл ажиллагааг удирдаж байлаа. Тэрээр Өмнөд Дакотагийн Уул уурхайн технологийн их сургуулийн Иргэний барилгын инженерийн магистр, ШУТИС-ийн Төрийн удирдлагын магистр, Эрхүүгийн Техникийн их сургуулийн иргэний барилга инженерийн диплом болон мэргэжлийн олон техникийн гэрчилгээтэй юм.