Уурхайн үйлдвэрлэл

Экспорт

Баяжуулах үйлдвэрийн дамжлагуудаар дамжсаны дараа баяжмалыг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хоёр тонны багтаамжтай уутанд савлаж машинд ачна. Эдгээр ачааны машинуудын цуваа “Оюу толгой”-н уурхайгаас 80 км-ийн зайд орших Гашуун сухайт хилийн боомт руу явна. Хил дээрх агуулахаас хэрэглэгчид баяжмалаа авах боломжтой. Төлбөрөө авсны дараа нөөц ашигласны төлбөрийг Засгийн газарт төлдөг. Энэ төлбөрийг баяжмал дахь металлуудын агууламж дээр үндэслэн тооцдог.

Бид үйлдвэрлэж экспортод гаргасан баяжмалын хэмжээг улирал бүр цахим хуудсандаа байршуулдаг. Манай хэвлэлийн мэдээний хэсгээс хамгийн сүүлийн мэдээллийг авах боломжтой.

Оюу толгойн баяжмалыг худалдан авагч тал цаашид хайлуулах үйлдвэрт цэвэршүүлэх ажлыг явуулдаг. Нэмэлт боловсруулалт хийсний дараа зэс, алт, мөнгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг. Ийм металлыг хэрхэн, юунд ашигладаг талаар ‘зэс ба түүний хэрэглээ’ хуудаснаас уншина уу.