Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Манай ажилтнууд хамтдаа авьяас чадвартай, хийж бүтээх урам зориг дүүрэн олон үндэстний төлөөлөл бүхий хамт олныг - хамгийн хүчирхэг хөрөнгийг - бүрдүүлдэг. Тэд аюулгүй, эсэн мэнд байхаас илүү чухал зүйл бидэнд үгүй.

Ажиллах хугацаандаа өдөр бүр гэртээ эсэн мэнд, эрүүл саруул очдог, осол гэмтэл, өвчлөлөөс ангид ажлын байр бий болгох нь бидний зорилго юм.

Үүний адил үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үүрэг амлалтаасаа ч бас гажихгүй юм. Бид явуулж буй үйл ажиллагаанаасаа байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах, арилгах үүрэг амлалт хүлээсэн. Бид цаашид ч байгаль орчны өндөр стандартыг тогтоож, Байгаль орчны мэргэжилтнүүд болон үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ард иргэдийн зөвлөгөөг хэрэгжүүлэх болно.

Бид байгаль орчны ISO14001, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001 стандартын шаардлагад нийцсэн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоог 2010 оноос буюу уурхайн барилгын үеэс боловсруулж эхэлсэн юм. 2013 онд олон улсад итгэмжлэгдсэн, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага аудитын шалгалт хийж, уг хоёр стандартын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон юм.