Ажил мэргэжил

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ажилтан

Нээлтийн огноо: 2016-11-22
Хаалтын огноо: 2016-12-05
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл-ЭМААБО хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах долоо ( 7) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн төслийн баг болон удирдлагаар ажиллаж байгаа гүйцэтгэгч талуудын баг хамт олонд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгөх, туслах, дадлагажуулах, сургах зэрэг үйл ажиллагааг удирдан ажиллахад ЭМААБО-ны ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэн ажиллана.Мөн ЭМААБО-ны бодлогын хэрэгжилтэнд хяналт тавьж Рио Тинтогийн ЭМААБО-ны стандарт болон системүүдийг мөрдүүлэн хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн төслийн багт ЭМААБО-ны талаар дэмжлэг үзүүлж ажиллах
  • Бүх гэрээт ажилчид, мэргэжил нэгт ажилчид болон бусад хамтран ажиллагсаддаа мэргэжлийн түвшинд сайн харилцаатай хамтран ажиллах
  • Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах
  • Ноцтой эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох
  • Аюулгүй ажиллагааны хороонууд болон бусад хамтрагч багийн ажилд оролцох
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны санаачлага болон мэдлэг олох явцыг дэмжих хамтран ажиллагсад болон ЭМААБО-ны багуудтай хамтран ажиллах
  • Компаний аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн эрүүл мэндийн стандартууд, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд аудит болон үзлэг хийхэд оролцох
  • Эрсдлийг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс ослын суурь шалтгааны шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Үүрэгт ажлуудтай холбоотой эрсдлүүдийг бууруулах/арилгахын тулд төслүүд болон гүйцэтгэгчдийн багуудтай хамтран ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх/дэмжлэг үзүүлэх
  • ЭМААБО-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилчид болон удирдлагуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн чиг хандлагуудыг хянах, хамтран ажиллах
  • Аюулгүй ажиллагааны харилцан ярилцлагын үйл явцад оролцох
  • Байгууллагын бүх түвшинд бусад ажилчидтай сайн харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах
  • Засан залруулах ажлуудын ахицыг хянан дуусгавар болгох

Тавигдах шаардлага

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлийн дипломтой болон уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлага
  • Үйлдвэрлэлийн орчин дахь ЭМААБО-ны зарчмуудыг цогц мэддэг байх
  • Уурхайн талбарын холбогдох стандарт, ойлголт, дүрэм журмуудын талаар сайн мэдлэгтэй байх
  • MS Outlook, MS Excel, MS Word зэрэг програм дээр ажиллах ур чадвар
  • Англи болон Монгол хэлний аман болон бичгийн харилцааны ур чадвартай
  • Аман болон бичгийн байдлаар зөв, ойлгомжтой тайлагнах чадвар

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.